Судрын түүхүүд
Сариа


“Сариа,” Мормоны Номын түүхүүд

“Сариа,” Мормоны Номын түүхүүд (2023)

1 Нифай 2–3; 5

Сариа

Нэгэн эмэгтэйн итгэл, найдварын аялал

Сариа, Лихай хоёр

Сариа гэр бүлийн хамт Иерусалимд амьдардаг байв. Түүний нөхөр Лихай Бурханы бошиглогч байлаа. Нэг өдөр Их Эзэн Лихайд гэр бүлийнхээ хамт Иерусалимыг орхихыг тушаав.

1 Нифай 2:1–3

Залбирч буй Сариа

Сариа Их Эзэнд итгэдэг байлаа. Тэрээр гэр бүлтэйгээ хамт гэрээ орхин явжээ. Тэд алт, мөнгөө орхин Лихайн хамт аглаг буйд руу аялав.

1 Нифай 2:4–5

Аглаг буйд дахь Сариа

Сариа, Лихай хоёр хоол хүнс, хэрэгтэй бусад зүйлээ авав. Тэд олон өдрийн турш аялсны дараа аглаг буйдад амьдрах майхнаа барив. Дараа нь тэд тахилын ширээ босгож, Их Эзэний тусламжийн төлөө Түүнд талархал өргөжээ.

1 Нифай 2:6–7, 15

Сариа алс хол газар Лихайн хамт зовниж байв

Нэг өдөр Их Эзэн Сариа, Лихай хоёрын хөвгүүдийг гуулин ялтаснуудыг авахаар Иерусалим руу буцахыг хүсжээ. Сариа хөвгүүдээ буцаж ирэхгүй байгаад айж байлаа. Тэр тэднийг үрэгдсэн гэж бодож байв. Лихай Сариаг тайтгаруулав. Тэд Их Эзэн хөвгүүдийг нь хамгаална гэдэгт найдахыг сонгов.

1 Нифай 3:1–2, 4–6; 5:1–6

Сариа, Лихай хоёр хөвгүүдээ угтан авч буй нь

Сариа хөвгүүдээ Иерусалимаас буцаж ирсэнд баяр хөөрөөр дүүрэн байлаа. Эдүгээ тэрээр Их Эзэн тэднийг хамгаалсан гэдгийг ойлгов. Тэрээр Их Эзэн тэдэнд Түүний хүссэн зүйлийг хийх хүчийг өгсөн гэдэгт итгэжээ. Сариагийн гэр бүлийнхэн бүгд баяр хөөртэй байж, Их Эзэнд талархав.

1 Нифай 5:7–9