“Тианкам,” Мормоны Номын түүхүүд (2023)
Тианкам
Ард түмнээ хамгаалсан нь
Тианкам бол ахмад Моронайн армийн нэг удирдагч юм. Тэр нифайн хотуудыг леменчүүдээс хамгаалахаар оролдож байв.
Амаликая нифай хүн бөгөөд леменчүүдийн хаан болсон аж. Тэр нифайчуудыг ч мөн удирдахыг хүсэж байв. Тэр нифайчууд руу довтолж олон хотыг эзэлжээ.
Алма 47:1, 35; 48:1–4; 51:23–28
Тианкамын арми Амаликаяагийн армийн нифайн хотууд руу хийх дайралтыг зогсоохоор явлаа.
Цэргүүд бүтэн өдрийн турш дайтав. Тианкамын арми Амаликаяагийн армиас илүү хүчтэй, илүү ур чадвартай байлджээ. Гэвч аль нь ч ялсангүй. Харанхуй болоход тэд бүгд амрахаар тулаанаа зогсоов.
Alma 51:31—32
Гэсэн ч Тианкам амарсангүй. Тэр зарцтайгаа нууцаар Амаликаяагийн хуаранд очжээ.
Тианкам Амаликаяагийн майханд сэм гэтэж оров. Тэр Амаликаяаг сэрэхээс нь өмнө хөнөөжээ. Тэгээд Тианкам хуарандаа эргэн очоод цэргүүдээ дайтахад бэлэн бай гэв.
Леменчүүд сэрээд Амаликая үхсэнийг олж мэдлээ. Мөн тэд Тианкамын арми тулалдахад бэлэн байгааг харав.
Леменчүүд айн зугтжээ. Тианкамын төлөвлөгөө ёсоор леменчүүд нифайн өөр хотууд руу дайрахаас айсан аж. Одоо Тианкам нифайн хотуудаа илүү аюулгүй болгох цаг хугацаатай боллоо. Тэр хүмүүсээ хамгаалахын тулд шаргуу зүтгэв. Тэр нифайн олон хотыг аюулгүй байлгаж чаджээ.