“Иерусалим руу буцсан нь,” Мормоны Номын түүхүүд (2023)
“Иерусалим руу буцсан нь,” Мормоны Номын түүхүүд
Иерусалим руу буцсан нь
Гуулин ялтаснуудын төлөөх аялал
Лихай, Сариа хоёрын гэр бүл аглаг буйдад аялав. Их Эзэн Лихайд зүүдэнд нь гуулин ялтаснууд дээр бичсэн судруудын талаар хэлжээ. Иерусалимд Лебен нэртэй нэгэн эрд тэдгээр нь байлаа. Их Эзэн Лихайн гэр бүл аян замдаа гуулин ялтаснуудыг авч явах хэрэгтэй хэмээн хэлэв.
Их Эзэн Лихайд гуулин ялтаснуудыг авахаар хөвгүүдээ Иерусалим руу буцааж явуул гэж хэлжээ. Нифайн ах нар гомдоллов. Тэд Лихайд энэ нь хийхэд хэцүү зүйл гэж хэлжээ. Тэд явахыг хүссэнгүй.
Энэ нь хийхэд үнэхээр хэцүү зүйл байсан хэдий ч Нифай дуулгавартай байхыг хүсэв. Тэр Их Эзэн өөрт нь болон ах нарт нь тусална гэж мэдэж байлаа. Нифай Лихайд Иерусалим руу буцаж, гуулин ялтаснуудыг олж авах болно гэдгээ хэлжээ.
Лемен, Лемүел, Сам, Нифай нар Иерусалим руу буцаж явав. Тэнд очоод тэд Леменийг Лебений гэрт очиж, гуулин ялтаснуудыг гуйлгахаар томилов.
Леменийг гуулин ялтаснуудыг гуйх үед Лебен түүнийг дээрэмчин гэж дуудав. Лебен Леменийг хөнөөнө гэж хэлэв.
Лемен зугтаагаад, юу болсон талаар дүү нартаа ярив.
Ах дүү дөрөв гунигтай байлаа. Лемен, Лемүел, Сам нар аглаг буйдад буй эцэг эх дээрээ буцаж очихыг хүссэн ч Нифайд нэгэн санаа төрөв. Тэд гуулин ялтаснуудыг авахаар Лебентэй солилцоо хийх болно гэж тэр хэллээ. Тэд хот дахь гэртээ очиж, солилцоо хийх алт, мөнгөө авав.
Тэд алт, мөнгөө Лебенд харуулах үед тэр бүгдийг нь авахыг хүсэж байв. Гэвч тэр тэдэнд гуулин ялтаснуудыг өгөхийг хүссэнгүй. Үүний оронд тэр алт, мөнгийг нь авч болохын тулд зарц нартаа тэднийг хөнөөхийг тушаав.
Ах дүү дөрөв амь насныхаа төлөө алт, мөнгөө орхин зугтав. Лебений зарц нар тэднийг барьж чадсангүй. Ах дүүс агуйд нуугдсан байв.
Эдгээр бүх хүнд хэцүү зүйлийн дараа Лемен, Лемүел хоёр Нифайд уурлав. Тэд Нифай, Сам хоёрыг саваагаар занчив.
Гэнэт, нэгэн тэнгэр элч ирж, тэд яагаад Нифайг занчиж байсныг асуув. Тэднийг удирдуулахаар Нифайг сонгосон гэж тэнгэр элч айлджээ. Тэгээд тэнгэр элч тэдэнд Иерусалим руу буцаж оч хэмээн хэлэв. Их Эзэн гуулин ялтаснуудыг авах арга замыг тэдэнд бэлтгэсэн байлаа.