Судрын түүхүүд
Есүс хүмүүст айлчилсан нь


“Есүс хүмүүст айлчилсан нь,” Мормоны Номын түүхүүд (2023)

3 Нифай 7–11

3:33

Есүс хүмүүст айлчилсан нь

Хүн бүрийг Түүнд итгэхэд нь тусалсан нь

нэгэн гэр бүл тэнгэр лүү харж, харин хотод байх бусад хүн маргалдаж байгаа нь

Хүмүүсийн олон нь Бурханы бошиглогчдыг сонссонгүй. Гэвч зарим хүн бошиглогчдын заасан зүйлд итгэжээ. Энэ итгэгч хүмүүс Есүс Христийн үхлийн тэмдгүүдийг хүлээж байлаа.

3 Нифай 7:16–26; 8:1–4

аянга, шуурга, үер, газар хөдлөлт, гал түймэр хотыг сүйрүүлж байгаа нь

Есүсийг Иерусалимд нас барсны дараа тэмдгүүд илэрч эхэллээ. Америкт гурван цагийн турш шуурга, газар хөдлөлт, гал түймэр болов. Хотууд сүйрч, олон хүн нас баржээ. Дараа нь гурван өдрийн турш түнэр харанхуй болов.

3 Нифай 8:5–19, 23

хэн нэгэн гал асаах гэж оролдсон ч асахгүй, бүх зүйл харанхуй байгаа нь

Түнэр харанхуй байсан тул хүмүүс нар, сар, оддыг харж чадахгүй байв. Тэд гал мөн лаа ч асааж чадахгүй байлаа.

3 Нифай 8:20–23

харанхуй хэвээрээ, эвдэрсэн барилга дотор хүмүүс бие биедээ тусалж, хэн нэг нь уйлан залбирч байгаа нь

Амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь маш их гашуудаж мөн айж байв. Тэд эртхэн наманчлаагүйдээ харамсан уйлж байлаа.

3 Нифай 8:24–25

харанхуй хэвээрээ, хүмүүс тэнгэр лүү харж, залбирч байсан хүн уйлахаа больсон байгаа нь

Гэнэт тэд нэгэн дуу хоолой сонсов. Есүс тэдэнд хандан ярьсан нь энэ байлаа. Тэрээр наманчилсан хүн бүрийг эдгээнэ гэж амлав. Есүс бүх хүнд туслахаар нас барж мөн амилсан гэдгээ тэдэнд хэллээ. Хүмүүс ихэд гайхширч, уйлахаа болив. Энэ нутагт олон цагийн турш нам гүм байсан аж.

3 Нифай 9; 10:1–2

гэр бүлүүд тойрч суугаад инээмсэглэн, харанхуй биш болсон байгаа нь

Есүс дахин ярилаа. Хэрэв тэд Өөрийг нь дагахыг сонговол Тэр тэдэнд тусална гэж хэлэв. Харанхуй алга болж, дэлхий чичрэхээ больжээ. Ард олон баярлаж, Есүсийг магтан дуулав.

3 Нифай 10:3–10

маш олон хүн ариун сүмийн эргэн тойронд цугларч, хар үүлний завсраар гэрэл цацрахад тэд тэнгэр өөд харж байгаа нь

Жил орчмын дараа олон хүн Өгөөмөр нутаг дахь ариун сүмд иржээ. Тэд Есүсийн тухай болон Түүний үхлийн тэмдгүүдийн тухай ярилцаж байв. Тэд ярилцаж байх үедээ тэнгэрээс гарах намуухан дуу хоолойг сонслоо. Тэд эхэндээ ойлгосонгүй. Дараа нь тэд үүнийг дахин сонсов.

3 Нифай 8:5; 10:18; 11:1–4

Есүс Христ тэнгэрээс буун ирж, хүмүүс түүнийг баяртайгаар угтан авч байгаа нь

Тэд уг дуу хоолойг гурав дахь удаагаа сонсоод, тэнгэр өөд харав. Тэнгэрлэг Эцэг ярьж байсан нь энэ байлаа. Тэрээр хүмүүст Түүний Хүүг харж мөн сонс гэв. Дараа нь хүмүүс тэнгэрээс буух цагаан өмсгөлтэй хүнийг харлаа.

3 Нифай 11:5–8

Есүс Христ хүмүүсийн дунд зогсож, хүмүүс Түүн дээр ирж, Түүний алган дахь хадаасны оромд хүрч байгаа нь

Тэр хүн хүмүүсийн дунд зогсоод, “Би бол Есүс Христ” гэв. Хүмүүс газарт уналаа. Есүс хүн бүрийн төлөө зовж шаналан, амиа өгсөн гэдгээ тэдэнд хэлэв. Тэрээр хүмүүсийг Өөрийнх нь гар, хөл, хавирган дахь сорвинд хүрч, Өөрийг нь дэлхийн Аврагч гэдгийг мэдэхэд урьжээ.

3 Нифай 11:8–14

Есүс Христ ариун сүмийн шатан дээр сууж, хүмүүс Түүн дээр ирж, Түүний алган дахь хадаасны оромд хүрч байгаа нь

Хүмүүс Есүс рүү нэг нэгээрээ очив. Тэд Түүний гар, хөл, хавирган дахь сорвийг нүдээрээ харж, гараараа мэдэрчээ. Тэд бүгд Түүнийг ирэх болно гэж бошиглогчдын хэлсэн Нэгэн гэдгийг мэдэж авав. Тэд Түүнийг дэлхийн Аврагч гэдгийг мэдлээ. Хүмүүс Есүсийн хөлд унаж, Түүнийг бишрэн шүтжээ.

3 Нифай 11:15–17