Судрын түүхүүд
Есүс ариун ёслолыг түгээсэн нь


“Есүс ариун ёслолыг түгээаэн нь,” Мормоны Номын түүхүүд (2023)

3 Нифай 1820

Есүс ариун ёслолыг түгээаэн нь

Түүнийг үргэлж дурсан санах нь

Есүс Христ маш олон хүнд ярьж, шавь нар нь Түүнд талх, ваартай дарс авчирч байгаа нь

Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж, бяцхан хүүхдүүдийг адисалсныхаа дараа Өөрийг нь сонсохоор цугларсан бүх хүнд ариун ёслолыг танилцуулав. Тэрээр шавь нараа талх, дарс авчир гэлээ.

3 Нифай 17; 18:1–2

Есүс Христ талхыг хуваан, шавь нартаа өгч байгаа нь

Есүс талхыг хуваан, адислав. Тэр үүнийг шавь нартаа идүүлэхээр өглөө. Тэрээр шавь нараа бүх хүнд талх хүртээ гэж хүсжээ.

3 Нифай 18:3–4, 6

Есүс Христ талхны хэсгүүдийг барьж  харин Түүний ард загалмай болон хоосон булшны дүрсүүд харагдаж байгаа нь

Есүс Өөрт нь итгэж, баптисм хүртсэн хүн бүр уг талхыг идэх ёстой гэв. Тэд үүнийг үйлдэж байхдаа Түүний биеийг дурсан санах ёстой. Тэрээр хүмүүст Түүний гар, хөл дээрх хадаасны ормыг болон Түүний хавирган дахь сорвийг мэдэрснийг нь сануулжээ.

3 Нифай 11:14–15; 18:3–7

Есүс Христ шавь нарынхаа нэгэнд дарстай аяга өгч байгаа нь

Дараа нь Есүс шавь нартаа уух дарс өгөв. Тэрээр шавь нараа бүх хүнд дарс өгөхийг хүсжээ.

3 Нифай 18:8–9

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт өвдөг сөгдөн залбирч байгаа нь

Есүс наманчилж, баптисм хүртсэн хүн бүр уг дарсыг уух ёстой гэж хэлэв. Тэрээр дарсыг уусан хүн бүрээс Түүний цусыг дурсан санахыг хүслээ. Тэрээр зовж шаналан, тэдний төлөө амиа өгөхдөө Өөрийн цусыг өгсөн гэдгийг тэдэнд сануулжээ.

3 Нифай 18:11

Есүс Христ хүмүүстэй ярьж байгаа нь

Тэрхүү талхыг идэж, дарсыг уух нь зарлиг юм гэж Есүс хэлэв. Хүмүүс талхнаас идэж, дарснаас ууснаараа Тэнгэрлэг Эцэгт зарлигуудыг нь дагаж, Есүсийг дурсан санахыг хүсэж байгаагаа харуулсан аж. Хэрэв тэд эдгээр зүйлийг үйлдвэл Ариун Сүнсээр адислагдах болно гэж Есүс хэлэв.

3 Нифай 18:7, 10–14

Есүс Христ хүмүүст ярьж, тэд Түүн рүү инээмсэглэж байгаа нь

Хүмүүс талхыг идэж, дарсыг уусныхаа дараа Ариун Сүнсээр дүүрэв. Дараа нь хүмүүс Есүсийг магтжээ.

3 Нифай 18:4–5, 9; 20:9