Судрын түүхүүд
Бошиглогч Мормон


“Бошиглогч Мормон,” Мормоны Номын түүхүүд (2023)

Мормоны үгс 1; Мормон 1–8

3:23

Бошиглогч Мормон

Мормоны Номыг бичсэн нь

олон хүн зэр зэвсэг хийж, балчир Мормон ээжтэйгээ илдээр дүүрэн ширээний дэргэд зогсож байгаа нь

Мормон бол Есүс Христэд итгэдэг нифай хүн байв. Тэрээр олон хүн Бурханы зарлигуудыг дагадаггүй байсан үед өссөн. Ард түмэн мөнгө, хүчний төлөө бие биеэ дээрэмдэж, хөнөөв. Дайнууд олон болж байлаа.

3 Нифай 5:12–13; 4 Нифай 1:27–49; Мормон 1:1–3, 15, 18–19

Аммарон Мормонтой болон түүний ээжтэй ургац хураах үед нь ярьж, ойролцоох талбайд олон хүн ажиллаж байгаа нь

Мормоныг арван настай байхад Аммарон гэгч нэгэн эр түүн дээр ирэв. Аммарон нифайчуудын түүхэн цэдгүүдийг хадгалан хамгаалж байжээ. Аммарон Мормонд итгэж, цэдгүүдийг толгодын орой дээр нуусан гэдгээ түүнд хэлэв. Мормон 24 нас хүрээд, хүмүүсийнхээ талаар харсан зүйлээ бичиж, цэдгүүдэд нэмэх хэрэгтэй гэж Аммарон хэллээ.

4 Нифай 1:47–49; 1:2–4

Өсвөр насны Мормон нэгэн ойн төгөлд залбирч, түүний эргэн тойронд гэрэл туяарч байгаа нь

Мормон өсөж том болох үедээ Аммароны өөрөөс нь хүссэн зүйлийг саналаа. Мормоныг 15 настай байхад Их Эзэн түүн дээр айлчлан иржээ. Мормон Есүсийн сайн сайхныг мэдэж авсан аж.

Moрмон 1:5, 15

хуяг дуулга өмссөн өсвөр насны Мормон нифайчуудын их цэргийг харж байгаа нь

Мормон залуу байсан ч гэсэн хүчтэй байлаа. Нифайчууд түүнийг их цэргээ удирдуулахаар сонгожээ. Мормон хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг байв. Тэр тэднийг Бурханд дуулгавартай байж, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг байлаа.

Мормон 2:1–2, 12, 15, 19; 3:12

насанд хүрсэн Мормон гуниглан залбирч, ард нь шатаж буй газар харагдаж байгаа нь

Мормон хүмүүст туслахыг хичээжээ. Тэрээр өдөр бүр тэдний төлөө залбирдаг байв. Хүмүүс муу зүйлс хийж байгаагаа мэдэж байсан ч наманчилсангүй. Тэдэнд туслах Бурханы хүч байхгүй болжээ. Тэд итгэлгүй байсан учраас гайхамшгууд зогссон байв. Тэд тулалдсаар байсан бөгөөд тэдний олон нь нас баржээ. Мормон гашуудав.

Мормон 1:13–14, 16–19; 2:23–27; 3:1–12; 4:5, 9–12; 5:1–7

Мормон төмөрлөг ялтаснууд дээр бичиж, тэдгээрийг янзалж байгаа нь

Мормон 24 орчим настайдаа цэдгүүдийг нуусан толгод руу очив. Тэрээр төмөрлөг ялтаснууд дээр хүмүүсийн түүх, сургаалуудыг бичиж эхлэв. Бурхан түүнд юу бичих ёстойгоо мэдэхэд нь тусалжээ. Мормон уг цэдэг дээр олон жил ажилласан аж. Өнөөдөр уг цэдгийг Мормоны Ном гэж нэрлэдэг билээ.

Мормоны Үгс 1:3–9; Мормон 1:3–4; 2:17–18

Мормон эхнэр, хүүхдүүдтэйгээ аялж яваа нь

Олон дайны дараа леменчүүд бараг бүх нифайг хөнөөсөн байв. Мормон өөрийн хүмүүсийг удахгүй үгүй болно гэдгийг мэдэж байлаа. Тэднийг гэмшиж, Бурханаас тусламж гуйгаагүйд тэр харамсав. Гэвч тэр залбирч, Бурханаас ялтаснуудыг хамгаалахыг хүслээ. Тэрээр ялтаснууд дээр Бурханы үгс байгаа учраас аюулгүй байх болно гэдгийг мэдэж байсан.

Мормоны Үгс 1:11; Мормон 5:11; 6:6, 16–22

Хөгшин Мормон хүү Моронайдаа төмөрлөг ялтаснуудыг өгч байгаа нь

Мормон хүмүүсийг Есүст итгээсэй гэж хүсдэг байв. Ирээдүйд олон хүн энэ номыг уншина гэдэгт тэр найдаж байлаа. Тэр ялангуяа леменчүүдийн гэр бүлүүд үүнийг нэг өдөр уншаасай гэж хүссэн аж. Хэрэв тэгвэл тэд Есүсийн тухай мэдэж авах болно. Мормон нас барахынхаа өмнө уг цэдгийг аюулгүй байлгахын тулд өөрийн хүү Моронайд өгчээ.

Мормоны Үгс 1:1–2; Мормон 3:17–22; 5:8–24; 6:6; 7; 8:1