Судрын түүхүүд
Залуу их цэргийнхний эхчүүд


“Залуу их цэргийнхний эхчүүд,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 24; 53; 56–57

2:9

Залуу армийнхны эхчүүд

Хүүхдүүдэд Бурханд найдахыг заах нь

өсвөр насны хөвгүүд ээжийнхээ зааж буйг сонсож, бяцхан охин хажууд нь тоглож байгаа нь

Антай-нифай-лихайчууд Их Эзэнийг болон бүх хүнийг хайрладаг байв. Эхчүүд нь үр хүүхдүүддээ Бурханд үргэлж найдаж болно гэдгийг заажээ. Тэд хүүхдүүддээ Түүний зарлигуудыг сахихыг заасан аж.

Алма 26:31–34; 27:12, 27–30; 56:47–48; 57:21, 26

Хиламан болон бусад нифайчууд шатаж буй хотыг харж байгаа нь

Нифайчууд болон леменчүүд хоорондоо том дайн хийв. Нифайчууд өөрсдийн хүмүүсээ болон антай-нифай-лихайчуудыг хамгаалахаар тулалдаж байлаа.

Алма 48–52; 53:10–13

Антай-нифай-лихайчууд Хиламантай болон өөр нэг нифай хүнтэй ярьж байгаа нь

Антай-нифай-лихайчууд урьд нь хийсэн нүглүүдийнхээ улмаас дахин хэнтэй ч тулалдахгүй хэмээн Бурхантай гэрээ байгуулсан буюу онцгой амлалт өгсөн байлаа. Гэвч тэд нифайчуудыг хайрлаж, туслахыг хүсжээ.

Алма 24:6–19; 53:10–13

Антай-нифай-лихай хөвгүүд бие биетэйгээ ярилцаж, эцэг эхийгээ Хиламантай болон өөр нэг нифай хүнтэй ярилцахыг харж байгаа нь

Антай-нифай-лихайчууд дайнд тулалдах гэж байлаа. Гэвч бошиглогч Хиламан болон Сүмийн бусад удирдагч тэдэнд тулалдахгүй гэсэн амлалтаа биелүүлэх хэрэгтэй хэмээн итгүүлжээ. Антай-нифай-лихайчууд найз нөхдөө маш их зовлон зүдгүүр туулж байгааг харахаас өөр аргагүй болсон ч Бурхантай байгуулсан гэрээгээ сахиж байв.

Aлмa 53:13–15

хөвгүүд гараа өргөн ярихыг эцэг эхчүүд нь болон нифайчууд сонсож байгаа нь

Антай-нифай-лихай хөвгүүд эцэг эхчүүдийнхээ адил амлалт өгөөгүй байв. Харин тэд одоо эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ гэж өөрсдөө амлажээ.

Aлмa 53:16–17

хөвгүүд нифай цэргээс жаднууд авч, эцэг эхчүүд нь тэднийг залбиран харж байгаа нь

Тэд агуу зоригтой байв. Тэд эргэлзэхгүй байвал Бурхан тэднийг хамгаална гэдгийг эхчүүдээсээ сурсан байжээ.

Алма 53:20; 56:47

Хөвгүүд хуяг дуулга өмсөөд эцэг эхчүүдтэйгээ ярьж мөн Хиламан хуяг дуулга өмсөөд ойролцоо зогсож байгаа нь

Хөвгүүд ээжүүддээ итгэж байв. Хөвгүүд Бурханд итгэлтэй байж, Түүний зарлигуудыг сахижээ. Бурхан тэднийг аюулгүй байлгана гэдэгт тэд найдаж байлаа. Бурхан хөвгүүдийг нь хамгаална гэдгийг эхчүүд мэдэж байв.

Алма 53:20–21; 56:47–48; 57:20–21, 26