Судрын түүхүүд
Тианкам, Моронай хоёр


“Тианкам, Моронай хоёр,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 62

Тианкам, Моронай хоёр

Агуу зориг гаргасан нь

Амморон леменчүүдийн армитай хамт нифайн армийн эсрэг тулалдаж буй нь

Амаликая нас барсны дараа түүний дүү Амморон леменчүүдийн хаан болов. Амморон нифайчуудын эсрэг тулалдсаар байлаа. Дайн олон жил үргэлжлэв. Нифайчууд ялж эхэлсэн тул леменчүүдийн арми нэг хот руу зугтжээ. Моронай, Тианкам ба нифайн өөр нэг ахмад леменчүүдийн араас цэргүүдтэйгээ жагсав.

Алма 52:3–4; 54:16–24; 62:12–35

Тианкам жад барин шөнө хот руу дөхөж байгаа нь

Тианкам нүсэр том, урт удаан дайн үүсгэсэнд нь Амаликая болон Амморонд уурсаж байлаа. Дайнаас болж олон хүн үхсэн ба хоол хүнс ихэд хомсдов. Тианкам дайныг дуусгахыг хүсжээ. Шөнөөр тэр хот руу орж Аммороныг хайлаа.

Aлмa 62:35–36

Тианкам дэгээтэй олсноос барин хэрмэн дээгүүр харайж байгаа нь

Тианкам хотын хэрмийг давав. Тэр хотын нэг хэсгээс нөгөө хэсэг рүү явсаар Аммороны унтаж байгаа газрыг олжээ.

Aлмa 62:36

Тианкам жад, олс барин майхны үүдэнд зогсож байгаа нь

Тианкам жадаа Амморон руу шидэв. Энэ нь түүний зүрхэн тушаа тусжээ. Гэвч Амморон үхэхээсээ өмнө зарц нараа сэрээж амжив.

Aлмa 62:36

Тианкам сэлэм барин лемен цэргүүдтэй тулсан нь

Аммороны зарц нар Тианкамыг хөөн түүнийг хөнөөлөө. Нифайн бусад удирдагч Тианкамыг нас барсанд маш их харамсав. Тэр ард түмнийхээ эрх чөлөөний төлөө баатарлагаар тулалдсан юм.

Aлмa 62:36–37

Нифайн цэргүүд лемен цэргүүдийг олзолсон байгаа нь

Тианкам нас барсан ч тэр нифайчуудад дайнд ялахад нь тус болсон юм. Тэр леменчүүдийг удирдагчгүй болгосон юм. Маргааш өглөө нь Моронай леменчүүдтэй байлдаж ялжээ. Леменчүүд нифайчуудын нутгийг орхиж дайн дууслаа.

Aлмa 62:37–38

Ахмад Моронай эрчүүдийг тосгон барихад зааварлахыг гэр бүлүүд харж байгаа нь

Эцэст нь амар тайван тогтов. Моронай нифайн нутгийг леменчүүдээс хамгаалахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Тэгээд Моронай амар тайван амьдрахаар гэртээ харьсан аж. Бошиглогчид сайн мэдээг зааж, Бурханы Сүмийг удирдав. Хүмүүс Их Эзэнд итгэж, Их Эзэн тэднийг адисалжээ.

Алма 62:39–51