“Аглаг буйд дахь эмэгтэйчүүд,” Мормоны Номын түүхүүд (2023)
Аглаг буйд дахь эмэгтэйчүүд
Их Эзэнтэй хамт алхах нь
Ишмэилийн охид гэр бүлийнхээ хамт аглаг буйдад аялав. Аялал нь хүнд хэцүү байлаа. Хэсэг хугацааны дараа, тэд Лихай, Сариа хоёрын хөвгүүдтэй гэрлэв.
Нэг өдөр Ишмэил нас барав. Түүний охид үнэхээр их гуниглав. Тэд эцгийгээ санаж байлаа. Охид өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ аглаг буйдад мөн адил үхэх болно хэмээн санаа зовов. Тэд Лихай, Нифай хоёрт уурлаж, Иерусалим руу гэртээ буцахыг хүсэж байлаа.
Их Эзэний дуу хоолой Ишмэилийн охид болон тэдний гэр бүлийнхэнд ярилаа. Тэд наманчилж, Их Эзэн тэднийг адислав.
Эмэгтэйчүүд аглаг буйдад хүүхэд төрүүлэв. Сариа мөн Иаков, Иосеф хэмээх хоёр хүүтэй болсон юм.
Их Эзэн эмэгтэйчүүдэд аялалд нь тусалжээ. Тэр тэднийг хүүхдүүдийнх нь төлөө хангалттай их сүүгээр адисалсан. Тэрээр эмэгтэйчүүдэд аялах үед нь илүү хүчтэй болоход туслав.
Охидыг болон тэдний гэр бүлийнхнийг амлагдсан нутаг тийш удирдана хэмээн Их Эзэн хэлэв. Их Эзэн тэдний гэр бүлийг аялах явцад хэрэгтэй бүх зүйл байх болно хэмээн тэдэнд амласан. Тэрээр тэдний агнасан хоолыг идэхэд тохиромжтой болгож, тэднийг хөтөлж байв.
Аглаг буйдад найман жил байсны дараа тэдгээр гэр бүл далайд хүрч иржээ. Эмэгтэйчүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт баясав. Далайн дэргэдэх нутаг үзэсгэлэнтэй байлаа. Уг нутагт зөгийн бал, жимс элбэг байсан тул тэд үүнийг Өгөөмөр хэмээн нэрлэв. Их Эзэн тэдний төлөө энэ бүгдийг бэлтгэсэн байлаа.