“Ноа хаан ба Лимхай хаан,” Мормоны Номын түүхүүд (2023)
Ноа хаан ба Лимхай хаан
Леменчүүдээс зугтсан нь
Ноа хаан хэсэг нифайчуудыг удирддаг байв. Тэр олон муу зүйл хийсэн бөгөөд хүмүүс түүнд уурлаж байлаа. Гидеон гэдэг хүн Ноатай сэлмээр тулалдав. Ноа зугтан цамхаг руу авирчээ. Тэр цамхаг дээрээс леменчүүдийн арми ирж явааг харлаа. Ноа хүмүүсийнхээ төлөө айж буй дүр үзүүлсэн учир Гидеон түүнийг амьд үлдээв.
Ноа ба түүний хүмүүс зугтжээ. Гэвч леменчүүд тэднийг хөөн, тэдэн рүү дайрч эхлэв. Ноа эрчүүддээ гэр бүлээ орхин, өөртэй нь хамт зугтацгаа гэж хэлэв.
Зарим эрчүүд Ноатай цуг зугтжээ. Гэвч эрчүүдээс олон нь гэр бүлтэйгээ үлдэхийг сонгосон байлаа. Ноагийн хүү Лимхай ч бас үлдэхийг сонгосон аж.
Олон охин леменчүүдийн армийн өмнө зогсон гэр бүлийнхнийг нь гэмтээхгүй байхыг тэднээс хүсэв. Леменчүүд тэр охидыг сонсож нифайчуудыг амьд үлдээв. Харин леменчүүд үлдсэн нифайчуудыг олзолжээ.
Зугтсан эрчүүд гэр бүлдээ буцаж очихыг хүсэв. Ноа тэднийг зогсоохыг оролдсон учир тэд түүнийг хороов. Дараа нь тэд гэр бүлийнхэн рүүгээ буцсан ажээ.
Тэр эрэгтэйчүүд гэр бүл нь аюулгүй байгаад маш их баяртай байлаа. Тэд Ноад юу тохиолдсон талаар Гидеонд хэлэв.
Хүмүүс Лимхайг хаанаа болгохоор сонгожээ. Леменчүүдэд өөрсдийн бүх зүйлийн тэн хагасыг өгөх болно хэмээн Лимхай леменчүүдийн хаанд амлалаа. Хариуд нь леменчүүдийн хаан Лимхайн хүмүүсийг гэмтээхгүй гэж амалжээ.
Тэд хэдэн жилийн турш амар тайван амьдрав. Яваандаа леменчүүд Лимхайн хүмүүст муухай хандаж эхэллээ. Хүмүүс эргээд эрх чөлөөтэй болохыг хүсэв. Тэд леменчүүдтэй тулалдахыг оролдсон боловч ялагдсан аж. Хүмүүс Бурханаас тусламж хүсэн залбирав.
Нэг өдөр Аммон гэх нэгэн нифай эр Лимхай болон түүний хүмүүс дээр зочлов. Аммон Зарахемла гэдэг нутгаас ирсэн аж. Лимхай Аммонтой уулзсандаа баяртай байлаа.
Аммон Лимхайн хүмүүсийг Зарахемла руу дагуулж явж болох ч тэд эхлээд леменчүүдээс зугтах хэрэгтэй байлаа. Гидеонд нэг төлөвлөгөө байв.
Шөнө болоход Гидеон лемен харуулуудыг унтуулахын тулд тэдэнд дарс нэмж өгөв. Харуулууд унтаж байх хооронд Лимхай ба түүний хүмүүс хотоос зугтан гарчээ.
Тэд Зарахемла руу очин тэндхийн нифайчуудтай нэгдэв. Лимхай болон түүний хүмүүс Бурханы талаар илүү ихийг мэдэж авчээ. Тэд Бурханд үйлчилж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагахаар гэрээ байгуулсан буюу онцгой амлалт өгсөн ажээ. Тэд баптисм хүртэн Бурханы сүмийн нэг хэсэг болов. Тэд леменчүүдээс зугтахад нь Бурхан өөрсдөд нь тусалсан гэдгийг санав.