Судрын түүхүүд
Нифай шивэгчин


“Нифай шивэгчин,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 50

Нифай шивэгчин

Ард түмнээ хамгаалахад тусалсан нь

Мориантон бамбар барин хүмүүст хандан ярьж байх агшинд хажууханд нь буй шивэгчин

Нифайн удирдагч болох Мориантонд үйлчилдэг нэгэн шивэгчин байжээ. Мориантон хүмүүсийн дунд асуудал үүсгэв. Тэр хэсэг нифайчууд руу дайрч, тэдний газар нутгийг авахыг оролдсон аж. Тэгээд тэр хүмүүстэйгээ хойд зүг рүү явж тэндхийн газрыг авахаар төлөвлөв.

Aлмa 50:25–30

Шөнөөр Мориантоноос зугтааж буй шивэгчин

Нэгэн өдөр Мориантон шивэгчиндээ уурлав. Тэр түүнд муухай хандан түүнийг зодов. Шивэгчин Мориантоноос зугтан ахмад Моронайн хуаранд ирлээ. Тэр Моронайд Мориантоны хийсэн муу зүйлсийн тухай хэлэв. Моронай түүнд итгэж байв.

Aлмa 50:30–31

шивэгчин газрын зураг руу заан ахмад Моронайтай ярьж байгаа нь

Мөн шивэгчин Мориантоныг хойд нутгийг эзлэхийг хүсэж байгааг хэлжээ. Моронайн санаа зовнив. Мориантон хойд нутгийг эзэлбэл нифайчууд аюулд өртөх байлаа. Энэ нь хүмүүсийг эрх чөлөөгөө алдахад хүргэх байв.

Aлмa 50:31–32

шивэгчин Моронай ба арми руу харж байгаа нь

Моронай Мориантоныг зогсоохоор армиа илгээлээ. Мориантоны хүмүүс Моронайн армитай тулалдаж ялагдав. Тэд дайн дажингүй байх амлалтыг өгөн нутаг руугаа буцжээ. Шивэгчин Моронайд анхааруулсан учир нифайн хотууд аюулгүй үлдэв.

Алма 50:33, 35–36