“Залуу Алма,” Мормоны Номын түүхүүд (2023)
“Залуу Алма,” Мормоны Номын түүхүүд
Залуу Алма
Хүчирхэг өөрчлөлт
Хаан Мозая Зарахемла дахь Сүмийг удирдах хүчийг Алмад өгөв. Наманчилж, Их Эзэнд итгэлтэй байх талаар Алма хүмүүст заалаа.
Алмагийн хүү мөн адил Алма хэмээх нэртэй байв. Залуу Алма аавынхаа заасан зүйлд итгэдэггүй байлаа.
Мозаягийн хөвгүүд мөн адил Их Эзэнд итгэдэггүй байв. Тэд Залуу Алмагийн найзууд байв. Тэд бүгд хүмүүсийг Сүмийг орхиосой гэж хүсдэг байлаа. Алма болон Мозаягийн хөвгүүд олон хүнийг Бурханы зарлигуудын эсрэг зүйлсийг хийхэд хөтөлжээ.
Нэг өдөр Их Эзэн тэднийг зогсоох нэгэн тэнгэр элчийг илгээв. Уг тэнгэр элч тэдэнд Сүмийг устгахыг оролдохоо зогсоо хэмээн хэлэв. Алма болон Мозаягийн хөвгүүд ихэд айж, газар унацгаав.
Алма гурван өдөр, гурван шөнө ярьж мөн хөдөлж чадахгүй байв. Тэр хийсэн бүх буруу зүйлийнхээ учир үнэхээр их шаналж байлаа. Тэр мөн Их Эзэнээс олон хүнийг холдуулсандаа сэтгэл нь өвдөж байв.
Алма нүглүүдийнхээ учир маш их шаналж байв. Тэгээд тэр эцгийнхээ Бурханы Хүү Есүс Христийн тухай ярьж байсныг саналаа.
Алма Есүст хандан өршөөл эрэн залбирав. Тэр залбирсныхаа дараа өвчнөө санахгүй болов. Тэр Их Эзэн өөрийг нь уучилсан гэдгийг мэдэж байлаа. Тэр нүглүүдийнхээ талаар цаашид харамсахаа болив. Үүний оронд Алма маш их баяртай байлаа.
Мозая 27:24, 28–29; Алма 36:18–22
Алма эргэн хүч тэнхээтэй болов. Тэр болон Мозаягийн хөвгүүд наманчлахаар шийдэж, учруулсан бүх алдаагаа засахыг хичээв. Тэд бусдад наманчлахад нь туслан тэр цагаас эхлэн Их Эзэнд үйлчлэв. Тэд Мозаягийн засагладаг байсан нутгаар аялж, Есүсийн тухай хүмүүст заав.
Мозая 27:20–24, 32–37; Алма 36:23–26
Алма болон Мозаягийн хөвгүүд амьдралд нь авчирсан Есүсийн сургаалын аз жаргалыг хуваалцахыг хүсэж байлаа. Тэд Их Эзэнд болон хүмүүст үйлчлэхийн тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг байв. Мозаягийн хөвгүүд явж, Есүсийн тухай леменчүүдэд заахыг сонгожээ. Алма үлдэхийг сонгож, нифайчуудад үргэлжлүүлэн заав.