Судрын түүхүүд
Ахмад Моронай, Пахоран хоёр


“Ахмад Моронай, Пахоран хоёр,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 59–62

3:14

Ахмад Моронай, Пахоран хоёр

Бурханаас ирсэн хүч чадал

Ахмад Моронай харуулдсан хэвээр, харин ядарч, бэртсэн цэргүүд амарч байгаа нь

Нифайчууд болон леменчүүд дайтаж байв. Моронай нифайчуудын их цэргийн ахмад байлаа. Нифайчуудын удирдагчид хангалттай цэрэг, хоол хүнс илгээсэнгүй. Моронай уурлан, нифайчуудын удирдагч болох Пахоранд захидал бичжээ.

Алма 59:3–13; 60:1, 3–5

Ахмад Моронай захидал бичиж байгаа нь

Моронай захидалдаа Пахоранаас яагаад тусламж илгээгээгүйг нь асуув. Моронай Пахораныг ард түмэндээ санаа тавьдаггүй, зүгээр л хүчтэй болохыг хүсэж байна гэж боджээ. Моронай өөрийн хүмүүсийг эрх чөлөөтэй байгаасай хэмээн хүссэн.

Алма 60

Пахоран ахмад Моронайн захидлыг уншаад гунигтай байгаа нь

Пахоран их цэрэг нь тусламж авч чадаагүйд гашуудаж байв. Тэр Моронайд туслахыг хүссэн ч чадаагүй юм. Нифайчуудын зарим нь түүний эсрэг тулалдаж байлаа.

Aлмa 61:1–4

Гоёмсог хувцас өмссөн нифайчууд хотын хэрмэн дээр зогсоод хашхирч байгаа нь

Энэ нифайчуудыг хааныг хүсэгч хүмүүс гэж нэрлэдэг байв. Тэд өөрсдөө хүчтэй болж, ард түмнийг захирахыг хүссэн аж. Тэд Пахоранаас засгийн эрхийг авчээ.

Алма 51:5; 61:3–5, 8

Пахоран хуарангийн зүг харангаа захидал бичиж байгаа нь

Пахоран нифайчуудад туслахын тулд тэднийг үргэлжлүүлэн удирдахыг хүсжээ. Моронайн адил, нифайчуудыг Бурханыг дагаж, эрх чөлөөгөө хамгаалаасай гэж тэр хүсэж байв. Тэднийг хэнтэй ч тулалдах шаардлагагүй байгаасай гэж тэр хүссэн. Гэвч ард түмнээ аюулгүй байлгахад туслахын тулд тэр тулалдахад бэлэн байв.

Алма 61:9–14, 19–20

Пахоран цугласан нифайчуудад хандан ярьж байгаа нь

Пахоран нифайчуудаас гэр бүл, эрх чөлөө, Бурханыг шүтэн бишрэх эрхээ хамгаалахын төлөө тэмцэхэд туслахыг хүсжээ. Зөв зүйлийн төлөө тулалдахыг сонговол Бурханы Сүнс тэдэнтэй хамт байх болно гэдгийг тэр мэдэж байлаа. Пахоранд эх орноо хамгаалахад туслахаар нифайчууд олуулаа ирсэн байв.

Алма 61:5–7, 14–15

Пахоран захидал бичиж байгаа нь

Пахоран Моронайд захидал бичив. Тэрээр Моронайд уурласангүй. Тэр Моронайд болж байгаа бүх зүйлийн талаар хэлэв. Тэрээр Моронайг ирж, хааныг хүсэгч хүмүүстэй тулалдахад нь туслахыг хүслээ. Хэрэв тэд Бурханыг дагавал айх хэрэггүйг Пахоран мэдэж байв. Бурхан тэднийг хамгаалж, туслах болно.

Алма 61:9, 14–21

Ахмад Моронай эрх чөлөөний туг өргөж, нифайчуудын дунд жагсаж байгаа нь

Пахоран итгэлтэй байсан учраас Моронай найдвараар дүүрэв. Гэвч нифайчуудын зарим нь Бурханд дуулгаваргүй байж, өөрсдийн хүмүүстэй тулалдаж байгаад тэр харуусав. Моронай их цэрэг цуглуулж, Пахоранд туслахаар явлаа. Тэр явсан газар болгондоо эрх чөлөөний тугийг өргөж байв. Мянга мянган нифай хүн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэхээр шийджээ.

Aлмa 62:1–5

Ахмад Моронай, Пахоран хоёр инээмсэглэн, газрын зураг руу харж байгаа нь

Моронай, Пахоран хоёр их цэрэгтэйгээ хааныг хүсэгч хүмүүсийг ялжээ. Пахоран дахин нифайчуудын удирдагч болов. Моронай нифайн их цэрэгт туслахаар олон хүнийг илгээлээ. Мөн их цэргүүдэд тэр хоол хүнс илгээв. Нифайчууд нэгдсэн учраас олон тулаанд ялсан ажээ. Тэд нифайчуудын олон хотыг леменчүүдээс буцаан авав.

Aлмa 62:6–32