Судрын түүхүүд
Зорамчууд


“Зорамчууд,” Мормоны Номын түүхүүд (2023)

Алма 31–35

3:26

Зорамчууд

Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь

Амюлек, Алма, Кориантон болон бусад нифайчууд нэгэн хот руу аялж байгаа нь

Зорамчууд гэж нэрлэгдсэн хэсэг нифайчууд Бурханы зарлигуудыг дагадаггүй байв. Үүнээс болж бошиглогч Алма шаналж байв. Тэдэнд туслах хамгийн сайн арга бол тэдэнд Бурханы үгийг заах явдал гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр тэдэнд заахаар Амюлек болон бусад хүнтэй хамт явжээ.

Aлмa 31:2–11

Алма, Амюлек хоёр гунигтай харагдаж байна. Мөн дэгжин хувцасласан хүмүүс тусламж хэрэгтэй хүмүүсийг үл тоомсорлож байгаа нь.

Зорамчууд Бурханы тухай мэддэг ч Түүний сургаалуудыг өөрчилсөн байлаа. Тэд хиймэл шүтээн шүтдэг байв. Тэд өөрсдийгөө бусдаас илүү дээр гэж бодсон аж. Тэд бас мөнгөгүй хүмүүст муухай ханддаг байжээ.

Алма 31:1, 8–12, 24–25; 32:2–3

дэгжин хувцасласан зорамчууд цугласан хүмүүсийн голд өндөр тавцан дээр зогсоод, тэнгэр өөд гараа өргөж байгаа нь

Зорамчууд сүмүүдийнхээ төвд дээр нь зогсох өндөр индэр барьсан байв. Тэд нэг нэгээрээ үүн дээр гарч зогсоод залбирдаг байлаа. Тэд байнга тогтсон үгсийг хэлж залбирдаг байжээ. Тэд залбиралдаа Бурхан бие махбодгүй, Есүс Христ бодит биш гэж хэлдэг байв. Тэд өөрсдийгөө Бурханаар аврагдах цорын ганц хүмүүс гэж хэлжээ.

Aлмa 31:12–23

Алма, Амюлек хоёр ядуу зорамчуудтай ярилцаж байгаа нь

Алма зорамчуудад хайртай байсан бөгөөд тэднийг Бурханыг болон Есүсийг дагаасай гэж хүсдэг байв. Тэр залбирч, өөрт нь болон зорамчуудад заахаар түүнтэй хамт ирсэн хүмүүст туслахыг Бурханаас гуйжээ. Алма болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд Ариун Сүнсээр дүүргэгдэв. Тэд явж мөн Бурханы хүчээр заав.

Алма 31:24–38; 32:1

ядуу зорамчууд Алма, Амюлек, Зиезром нарын заахыг сонсож байгаа нь

Зорамчуудын зарим нь гунигтай байв. Тэднийг сайхан хувцасгүй болохоор сүмд орохыг зөвшөөрдөггүй байлаа. Тэд Бурханыг шүтэхийг хүссэн ч сүм рүү орж чаддаггүй байсан учраас хэрхэн шүтэхээ мэдэхгүй байв. Тэд Алмагаас юу хийх ёстойгоо асуужээ. Тэд хаана ч байлаа гэсэн Бурхан тэдний залбирлыг сонсдог хэмээн Алма заав.

Алма 32:2–12; 33:2–11

Алма нэг гартаа жижиг үр барьж, нөгөө гараараа өндөр ургасан гоёмсог цэцэг рүү зааж байгаа нь

Бурхан хүмүүсийг итгэлтэй байгаасай гэж хүсдэг хэмээн Алма хэлэв. Тэр Бурханы сургаалыг үртэй зүйрлэжээ. Хэрэв хүмүүс Бурханы сургаалыг зүрх сэтгэлдээ суулгавал тэрхүү үр ургаж, тэд Бурханы сургаал үнэн гэдгийг мэдэх болно. Тэд итгэлээ хэрэгжүүлэхийн тулд зөвхөн итгэж эхлэх хүсэлтэй байх хэрэгтэй гэж тэр хэллээ.

Aлмa 32:12–43

Амюлек ярьж, хажуудаа буй Есүс Христийн хүмүүст зааж байгаа нь

Дараа нь Амюлек Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний тухай хүмүүст заав. Тэд бүгд Есүсээр дамжуулан нүглээсээ өршөөгдөх боломжтой гэж тэр хэллээ. Тэр бас Бурханд хандан залбирахыг тэдэнд зааж, Бурхан тэдэнд тусалж, мөн хамгаална гэж хэлэв.

Aлма 34

харуулууд ядуу зорамчуудыг хотоос гарахыг харж байгаа нь

Ядуу зорамчуудын олонх нь Алма, Амюлек хоёрын заасан зүйлд итгэсэн аж. Гэвч зорамчуудын удирдагчид ууртай байв. Тэд бүх итгэгчийг хотоос албадан гаргажээ.

Aлмa 35:1–6

Антай-нифай-лихайчууд ядуу зорамчуудыг баяртайгаар хүлээн авч байгаа нь

Итгэгчид антай-нифай-лихайчуудтай хамт амьдрахаар явжээ. Антай-нифай-лихайчууд тэдэнд хоол хүнс, хувцас хунар, газар нутаг өгснөөр тэдэнд тохинуулж, үйлчилсэн.

Aлмa 35:9