Судрын түүхүүд
Есүс хүүхдүүдийг адисалсан нь


“Есүс хүүхдүүдийг адисалсан нь,” Мормоны Номын түүхүүд (2023)

3 Нифай 17

2:47

Есүс хүүхдүүдийг адисалсан нь

Тэдэнд хайртайгаа харуулах нь

Есүс Христ ариун сүмийн шатан дээр зогсоод, хэсэг хүмүүстэй ярилцаж байгаа нь

Есүс Христ хүмүүст олон зүйлийг заажээ. Хүмүүст сурч мэдсэнээ бодох цаг хэрэгтэйг Тэр анзаарав. Тэр тэднийг гэртээ харьж, Түүний тэдэнд заасан зүйлийг ойлгохын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахыг хүслээ. Тэгээд Есүс тэдэн дээр маргааш нь дахин ирэхээ амлав.

3 Нифай 17:1–4

Есүс Христ гараа өргөн инээмсэглэж байгаа нь

Хүмүүс Есүсийг илүү удаан хамт байгаасай гэсэндээ уйлж байлаа. Есүс хүмүүсийг хайрлав. Есүс тэдний итгэл маш хүчтэй байгааг харлаа. Есүс тэднээс өвчтэй эсвэл ямар нэг байдлаар зовсон хэнийг ч бай Өөр дээр нь авчрахыг хүсчээ. Тэр тэдний хүн нэг бүрийг эдгээхийг хүссэн аж.

3 Нифай 17:5–8

Есүс Христ өвчтэй хүүхдэд тусалж, бусад хүүхэд дэргэд нь инээмсэглэж байгаа нь

Ард олон Түүн дээр гэр бүлийнхээ өвчтэй гишүүд, найз нөхдөө авчрав. Есүс тэдний хүн нэг бүрийг эдгээжээ. Тэд маш их баярлав. Тэд өвдөг сөгдөн Түүний хөлийг үнсэв.

3 Нифай 17:9–10

Есүс Христ нэгэн хүүхэдтэй ярьж, хүмүүс хүүхдүүдтэйгээ Есүсийг тойрон цугларсан байгаа нь

Тэр тэднээс хүүхдүүдээ Өөр дээр нь авчрахыг хүсэв. Ард олон хүүхдүүдээ авчирч, Есүсийн эргэн тойронд суулгав.

3 Нифай 17:11–12

Есүс Христ өвдөг сөгдөн залбирч, хүүхдүүд болон насанд хүрэгчид Түүний эргэн тойронд өвдөг сөгдөн залбирч байгаа нь

Бүх хүүхэд Есүс дээр ирсний дараа Тэр хүмүүсээс газарт сөхрөхийг хүсэв. Тэр ч мөн өвдөг сөгдлөө. Дараа нь Тэр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирав. Тэр бичигдэхийн аргагүй үгсийг хэлж, үнэхээр гайхалтай зүйлсийг ярьсан аж. Хүмүүс баяр хөөрөөр дүүрэн байлаа.

3 Нифай 17:13–18

Есүс Христ инээмсэглэн, Түүний нүднээс нулимс дусалж байгаа нь

Өөрт нь итгэсэн учраас тэд адислагдсан гэдгийг Есүс хүмүүст хэллээ. Есүс маш их баяр баяслыг мэдэрч, уйлж эхлэв.

3 Нифай 17:19–21

Есүс Христ нэгэн хүүхдийг тэвэрч, бусад хүүхэд дэргэд нь инээмсэглэж байгаа нь

Дараа нь Есүс хүүхэд бүрийг нэг нэгээр нь адислав. Тэр тэдний нэг бүрийн төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирчээ. Дараа нь Тэр хүмүүсийг хүүхдүүд рүүгээ харахыг хүсэв.

3 Нифай 17:21–23

Есүс Христ хүүхдүүдтэй ярьж, тэнгэр элчүүд тэнгэрээс буун ирж, хүүхдүүдийг тойрон цугларсан байгаа нь

Тэнгэр элчүүд тэнгэрээс буун ирж, хүүхдүүдийг тойрон цугларчээ. Тэнгэр элчүүд хүүхдүүдийг адислахад тэнгэрлэг гэрэл тэднийг хүрээлэв. Өөр нэг өдөр нь Есүс хүүхдүүдтэй уулзаж, тэднийг дахин адисалжээ. Тэр мөн хүүхдүүдийг ярих чадвараар адислав. Нялх хүүхдүүд хүртэл ярьсан аж. Хүүхдүүд эцэг эхдээ гайхалтай зүйлсийг заав.

3 Нифай 17:23–25; 26:14, 16