2008
Номлолд бэлтгэх замд—Гленротесын Жон Кей, Файф, Шотланд
2008 оны нэгдүгээр сар


Найзууд болсон нь

Номлолд бэлтгэх замд—Гленротесын Жон Кей, Файф, Шотланд

Нэгдүгээр сарын нэгэн зэврүүн өглөө Алисон Кэй хаалгаа нээж, бороонд зогсож буй хоёр номлогчийг олж харсан юм. Тэр тэднийг урин оруулав. Хэдий тэр өдөр тэдгээр номлогчдийн амралтын өдөр мөн хүйтэн байсан ч тэд ажиллаж явсныг тэр сүүлд нь мэдсэн юм. Удалгүй тэр баптисм хүртэн, Сүмийн гишүүнээр батлагдсан билээ.

Ээж, Алисон нь баптисм хүртэхэд хүү Жон 4 настай байв. Энэ үеэс эхлэн тэр номлогчидтой адилхан болохыг хүсдэг болсон юм.

Аравны нэгүүд ба хадгаламжууд

Ээжийгээ аравны нэг өгч эхэлснэээс хойш Жон аравны нэг өгч эхэлжээ. Тэр Хүмүүнлэгийн Тусламжийн Сан болон Тасралтгүй Үргэлжлэх Боловсрол Сангийн талаар мэдсэнээс хойш мөн энэ сангуудад хандив өгч эхэлсэн байна.

Нэгэн өдөр номлогчид тэднийд ирэв. Жон номлогчдоос хаанаас ирсэн, гэр бүлүүдийнх нь тухай болон тэд хичнээн хүмүүст зааж, усан баталгаа хийсэн тухай нь асуухыг хүсч байсан ч энэ өдөр тэр тэднээс номлолын төлбөрөө яаж төлсөн талаар асуув. Гэр бүлийн гишүүд, эцэг эх нь тэдэнд тусалдаг тухай номлогчид түүнд тайлбарлав. “Харин би номлолдоо өөрөө төлөхийг хүсч байна,” гэж тэр хэллээ. 10 настайдаа тэрээр номлолд бэлтгэхэд нь туслах нилээд олон арга замуудыг олж чадсан юм.

Шаргуу ажиллах нь

Сайн мэдээний дагуу амьдарч, мөнгөө цуглуулахаас гадна Жон шаргуу ажиллахад суралцах нь сайн номлогч болоход туслах юм байна гэдгийг олж мэдсэн билээ. “Жонд зааж сургахад их амархан,” гэж ээж нь хэлдэг. Тэр юм нэхэж, индүүдэж, хувцас угааж, товч хадаж, цэцэрлэгийн зэрлэг өвсийг авч, машин угааж, бас хоол хийж сурсан. Тэр өдөр болгон өрөөгөө янзалж, угаалгын машинд хувцасаа хийдэг.

Жон өгөхгүй вэ?

  1. Ээжийн махан ороомог

  2. Жудо

  3. Морь юунд дуртай

  4. Түүний тэжээвэр усан гахай, Сатурн

  5. Арслангийн нүхэнд буй Даниелын түүх

  6. Найзуудтайгаа тоглох

  7. Аавтайгаа уул өөд авирах

  8. Зураг (түүний хамгийн дуртай хичээл)

  9. Пицца

  10. Бодож, тунгаах шаардлагатай үедээ цэцэрлэгийнхээ арын том мод руу авиран уул өөд авирах

Инээмсэглэлийг түгээх нь

Гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа Фоби эгчтэйгээ сайхан харьцаатай байхыг хичээснээрээ гэр бүлээ аз жаргалтай болгож чадна гэж Жон хэлдэг, “Бид бие биенээ сонсохыг хичээдэг,” гэж тэр хэлэв.

Жоны ээж хэлэхдээ, “Жон үргэлж гэртээ дуу аялж байдаг бөгөөд энэ нь түүний сайхан зан чанар, аз жаргалтай байдлыг илтгэдэг. Намайг гутранги үзлээсээ болж шаналж байхад Жон намайг байнга халамжилдагт би маш их талархалтай байдаг, тэр намайг яаж тайвшруулахыг мэддэг. Тэр бол хамгийн үнэнч, хариуцлагатай нэгэн бөгөөд хайраар дүүрэн зүрх сэтгэлтэй хүүхэд юм.” гэсэн билээ.

Жон одоо зөвхөн номлогчоор үйлчлэхийн тулд ч биш, гэрийнхэндээ адислал өгөхийн төлөө мелкизедек санваар авахыг тэсч ядан хүлээж байгаа юм. Тэр одоо тэднийхээ төлөө залбирч, хувь хүний гайхалтай сайхан зан байдлаараа тэднийгээ урамшуулан зоригжуулж байна.