Лихай үүгээр явсан уу?
Лихай болон түүний гэр бүл Иерусалим дахь гэр орноо орхин, цөлийг туулан аялсны дараа тэдэнд тохиолдсон сорилтууд хийгээд ялгуусан амжилтуудын тухай Мормоны Номонд нэгэн хурц тод зураг байдаг. Та нар номыг уншсанаар, тэдний туршлагуудыг ойлгож, ярьж чадна хэмээн та нарт бодогдоно. Бид тэдний замыг яг нарийн тогтоож чадахгүй, харин Лихай болон түүний гэр бүл ерөнхийдөө энэ газраар аялж явсан гэсэн төсөөллийг гаргаж чадна, ингэснээр, тэдний туулж өнгөрүүлсэн зүйлүүдийг бид илүү өндрөөр үнэлэн талархах болно. Саяхны судалгаа эдгээр газруудын заримынх нь тухай мөн Лихайн бүлгийн тулгарч байсан нөхцөл байдлуудын талаар илүү тод дүр зургийг бидэнд өгч байна.1
Лихайн гэр бүл Иерусалимыг орхин явсны дараа тэд “Лемүэлийн хөндий” (1 Нифай 2:14) хэмээн өөрсдийн нэрлэсэн нэгэн газарт зогсчээ. Энэ газар Улаан Тэнгисийн зүүн хойд үзүүрээс гурван өдрийн зайтай байлаа (1 Нифай 2:5–6-г үз). Уг хөндий “уст голын дэргэд” байлаа, уг голыг Лихай “зогсолтгүй тэмүүлэгч” (1 Нифай 2:6, 9) хэмээн Лемений нэрээр нэрлэсэн ажээ. Лемүелийн хөндийг Лихай “тууштай бас гуйвшгүй, мөн хөдөлшгүй” (1 Нифай 2:10) хэмээн нэрлэжээ.
Лихайн гэр бүл аяллаа үргэлжлүүлэн, “эхлээд аялсантай ойролцоо чиглэлээр,” “олон хоногийн” (1 Нифай 16:33) туршид аялжээ. Тэгээд Ишмэил нас барж, мөн “Нахом хэмээх нутагт оршуулагдав” (шүлэг 34). Энд дүрслэгдсэн газар нь Лихайн бүлэг аялсан ерөнхий газар нутагт байдаг бөгөөд Нахом гэдэг нэрний олон хувилбар олон жилийн турш энэ нутагтай холбогдож иржээ.
Лихайн гэр бүл Нахомыг орхиж явсны дараа, “тэр цагаас хойш барагцаалбал дорнодыг чиглэн аялжээ. Мөн [тэд] аялж, аглаг буйдад зовлонгийн ихийг туулжээ” (1 Нифай 17:1).
Лихайн бүлэг дорнодыг чиглэсэн замыг хөөсөөр Арабын хойгийн зүүн өмнөд эрэгт хүрсэн байх учиртай. Тэнгисийн эргийн дагуух зарим газрыг энд харуулжээ. Тэд дөнгөж саяхан үржил шимгүй, зэлүүд хоосон газрыг туулж энд ирсэн болохоор ийм газрыг Өгөөмөр хэмээн нэрлэсэнд гайхах юун, “учир нь жимс түүнчлэн зэрлэг зөгийн бал элбэгтэй” (1 Нифай 17:5) байжээ.