2008
Бурханы хүүхэд
2008 оны нэгдүгээр сар


Бурханы хүүхэд

“Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.” (Дуулал 82:6).

Манай энэ дэлхий дээр чамтай адил олон гайхалтай хүүхдүүд байдаг юм. Тэд магадгүй чамаас өөр хувцас өмсч, өөр хоол идэж, өөр хэлээр ярьж, өөр гэрт амьдардаг ч гэсэн та нар бүгдээрээ Бурханы хүүхдүүд, Бурхан та нарт хайртай.

Энэ зурагт хуудсыг сэтгүүлээс салган ав. Цэгтэй зураасны дагуу нямбай хайчлан ав. Судартай хэсгийг урагш харуулан 12 дөрвөлжинг дугаарын дагуу ханан дээр буюу харахад ойр газар байрлуул.

Сар бүр, дөрвөлжин дүрс дээр хэвлэсэн “Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг” (Лиахона, 2004 оны 10-р сар, 49-р хууд) - ын ишлэлийг унш, эсвэл судрын лавлахыг үз. Боломжтой бол судрыг эсвэл ишлэлийг цээжил. Хийж дуусаад, дөрвөлжинг эргүүлэн ханан дээр буцаан наа.

Жилийн эцэст, чиний зураг бүрэн болох бөгөөд чи дэлхий даяарх найзуудаа олж харна. Бурханы хүүхдийн хувьд чи зарим нэгэн чухал адислалууд, боломжуудыг хүлээн авах болно.

Энэ жилийн дугаар бүрээс чи сэдэв ба судар бүхий Будах Хуудсыг олох болно. Чи зургийг будаад, зурагт хуудасныхаа хажууд өлгөж болно.