2008
ГЭРИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН САНААНУУД
2008 оны нэгдүгээр сар


ГЭРИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН САНААНУУД

Эдгээр заах зөвлөмжүүдийг анги болон гэр орондоо ашиглаж болно. Та эдгээр санаануудыг өөрийн гэр бүл буюу ангид тохируулан өөрчилж болно.

“Эн тэргүүнд баримтлах зүйлүүдийг тогтоох нь,” х. 10: Эн тэргүүнд баримтлах зүйлүүдийг хэрхэн тогтоохыг дүрслэн харуулахад дараах үйл ажиллагаа ашигтай байж болох юм. Хэрэв та гэр бүлийнхээ хамт цөлд төөрвөл, та нарт хэрэгтэй 10 юм юу байж болох вэ? Хэрэв та гэр бүлийнхээ хамт сүнслэг байдлын хувьд төөрөлдвөл, та нарт хэрэгтэй 10 юм юу байж болох вэ? гэсэн хоёр жагсаалтыг харьцуул. “Гэрээн дээр тулгуурласан амьдрал” хэсгийг гэр бүлтэйгээ хуваалц. Бурханы зүйлүүдийг нэгдүгээрт тавьснаар бусад бүх зүйлүүд хэрхэн дэг журманд ордог тухай ярилц.

“Мормоны Ном: Аврагчийн амар амгаланг агуу ихээр хангагч,” х. 18: Ундааны усны сав үзүүлж, үүнийг гэр бүлийн гишүүддээ санал болго. Бидний бие усаар хэрхэн цангаж, тэгээд ус уусны дараа хэрхэн бие тэнхэрч сайхан болдог тухай ярилц. Усыг Мормоны Номтой, мөн амар амгалан хийгээд үнэний төлөөх бидний гэгээрэл хүсэлтэй харьцуул. Уг өгүүлэл дэх хувийн туршлагууд болон түүхүүдийг ашиглан, Мормоны Номыг уншсанаар янз бүрийн салбарт бидний олж болох амар амгалангийн тухай нэгтгэн дүгнэж ярилц.

“Нийгмийн Халамжийн Бүлгийн хичээл манай гэр бүлийг өөрчилсөн юм,” х. 26: Нийгмийн Халамжийн Бүлгийн хичээлийн тухай энэ өгүүллийг чангаар унш. Хоёр жагсаалтыг өөртөө зориулж хийхэд нь гэр бүлийг урь, нэг жагсаалт нь танай гэр бүлд тулгардаг “харвагч хорт могойнуудыг,” нөгөө нь бид хамгаалалтыг Аврагчаас хэрхэн эрэх тухай жагсаасан байна. Хоёр дахь жагсаалтан дахь зүйлүүд та нарыг хэрхэн хамгаалж чадах тухай ярилц. Аврагч дээр анхаарал төвлөрүүлэх нь таны амьдрал дахь харвагч хорт могойнуудын эсрэг тэмцэхэд танд хэрхэн хүч чадлыг авчирдаг тухай гэрчил.

“Биднийг нэгтгэгч холбоосууд” х. Н10: Тэрээр тусламж хүсч бишоп уруугаа очих хэрэгтэй гэж Райены ээж түүнд зөвлөмж болгосон хэсгийг хүртэл уг болсон явдлыг чангаар унш. Райен юу хийж болох тухай санаануудыг гэр бүлийн гишүүдээс асуу. Өгүүллийн үлдсэн хэсгийг ярьж өг. Хэсэг нь түүний гэр бүл болохыг тэрчлэн бишоп нь түүнд туслахын тулд тэнд байдгийг мэдсэн үед Райенд хэрхэн санагдсаныг ярилц. Өөрсдийн бишоп буюу салбарын ерөнхийлөгчид талархлын зурвас бичихэд нь гэр бүлийн гишүүдийг урь.