2008
Миний амьдрал бол бэлэг юм; Mиний амьдралд төлөвлөгөө бий
2008 оны нэгдүгээр сар


Хуваалцах цаг

Миний амьдрал бол бэлэг юм; Mиний амьдралд төлөвлөгөө бий

“Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бөгөөд ийм учраас хүн тэнгэрлэг шинж чанар, хувь тавилантай юм” (“Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг”).

Миний амьдрал бол бэлэг юм; миний амьдралд төлөвлөгөө бий. Миний амьдралд зорилго байдаг; энэ нь тэнгэрт байхаас минь эхэлсэн.

Mиний сонголт бол дэлхий дээрх сайхан гэр рүүгээ ирэх

Төрөхөөс эхлэн намайг удирдан чиглүүлэх Бурханы гэрлийг эрэлхийлэх юм.

(“Би Бурханы Төлөвлөгөөг Дагах Болно.,” Хүүхдийн Дууны ном”( 164–65 хууд)

Эдгээр үгс нь чи энэ дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдарч байсныг хэлж өгдөг. Чи Түүний хүүхэд. Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүс Христээр дэлхийг бүтээлгэсэн. Чи ирж бие махбодь хүлээн авч болохын тулд энэ дэлхийг бэлтгэсэн. Чамд сонголт өгөгдсөн байсан бөгөөд чи энэ дэлхийд ирж, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг дагахыг сонгосон билээ.

Чи судруудаас Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг мэдэж авч чадна. Мормоны номны бошиглогч Иаков, Есүс Христ бол бидний Аврагч байхаар сонгогдсон гэсэн байдаг. Тэр энэ дэлхийд ирж, дэлхийн нүглүүдийг өөр дээрээ авснаар, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүд Түүн рүү эргэн ирэх замыг нээж өгсөн юм. Иаков хэлэхдээ, “Ай, Бурханы маань төлөвлөгөө ямар агуу билээ!” (2 Нифай 9:13) гэсэн байдаг.

Тэнгэрлэг Эцэг чамд хайртай. Тэр чамд Өөрийнхөө үгийг— судруудаар дамжуулан өгсөн байдаг учраас— чи Түүний төлөвлөгөөний тухай суралцан мэдэж чадна. Хэрэв, Түүний төлөвлөгөөг дагавал, чи энэ дэлхий дээр аз жаргалтай байх ба хэзээ нэгэн өдөр Түүнтэй амьдрахаар эргэн очих болно.

Үйл ажиллагаа

Н4 хуудсыг хайчлан аваад, хатуу цаасан дээр байрлуул. Тод хар шугамын дагуу дүрс бүрийг хайчлан авч үслэг даавууны хэсэг дээр буюу эсвэл барзгар гадаргуутай зүйл дээр наа. Дүрсүүдээ зөв байрлалд байрлуулахын тулд үслэг даавуун самбар дээрх загвар зургаа ашиглана. Авралын төлөвлөгөөний талаар суралц, тэгээд өөрийн сурч мэдсэнээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалц. Энэ үйл ажиллагааг гэр бүлийн үдшийн хичээлдээ ашиглахаар төлөвлө.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Тэргүүн Зөвлөл ба Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулганын зураг мөн “Гэр бүл:” Дэлхий Дахинаа өргөх Тунхаг “-ийг үзүүл. (Лиахона, 2004 оны 10 сар,49-р хууд). Тунхагийн ач холбогдлын талаар ярилцаж, хоёр дахь догол мөрийн эхний өгүүлбэрийг хүүхдүүдэд цээжлэхэд нь тусал. “Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн” гэдэг нь бид бие махбодийг хүлээн авсан учир Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж чадна гэсэн үг болохыг тайлбарлаж өг. Бие махбодитой байх нь адислал болох талаар ярилц. Миний сайн мэдээний жишгүүдийн: “Би өөрийн бодол санаа болон бие махбодио цэвэр ариун байлгаж, өөрт минь хор хөнөөлтэй зүйлд оролцохгүй” гэсэн хэсгийг санал болгоно. Өөрсдийн биеэ хүндэтгэх арга замуудын талаар ярилц.

  2. “Би бурханлиг хувь тавилантай,” гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар хүүхдүүдээс асууж ярилц. Тэнгэрлэг (шууд Бурханаас), хувь тавилан (урьдаас төлөвлөгдсөн) гэсэн үгсийн утгын талаар ярилц. Aбрахам 3:23 ыг хамтдаа унш. “чи төрөхөөсөө өмнө сонгогдсон байсан” гэсэн хэллэгийн доогуур зур. Абрахамын амьдралын талаарх зарим үйл явдлын талаар хуваалц. Мөнх бус амьдралд Тэнгэрлэг Эцэг Абрахамыг мэддэг, хайрладаг байсан тухай онцлон сануул. Яагаад гэвэл Абрахам дуулгавартай байснаараа Тэнгэрлэг Эцэгийн олон адислалуудыг хүлээн авсан юм. Төрөхөөсөө өмнө чухал даалгавар биелүүлэхээр сонгогдсон хүмүүсийн жишээнээс хуваалц: Жозеф Смит (2 Нифай 3:14–15 ыг үз.), Гордон Б. Хинкли (“Та Бурханы Хаант Улсыг эрэлхийл,” Лиахона, 2006 оны 5 сар, 82-р хууд ), Есүс Христ (Moзес 4:1–2 ыг үз). Тэнгэрлэг Эцэг та нарт газар дэлхий дээр байхдаа хийж гүйцэтгэх чухал даалгаварыг өгсөн гэдгийг сануул. “Тэнгэрлэг Эцэг ямар зүйлүүдийг та нараар хийлгэхийг хүсдэг гэж бодож байна?” гэж асуу. Хүн бүр тэнгэрлэг хувь тавилантай бөгөөд, зөвийг сонгох нь үүнийг биелүүлэхэд туслах талаар гэрчлэлээ хуваалц.