Олон хэлээр нийтлэгдсэн ном
Пуэрто Рикогийн Клара Летиция Круз Кано дөрөв орчим настай байхаасаа Мормоны Номонд дуртай болсон ажээ. Тэдний гэр бүлд орой бүр болдог судрын уншлагад ахынх нь ээлж болохыг тэр хараад, өөрөө ч бас уншлагын ээлжтэй болохыг хүссэн гэнэ. Тэр өөртөө туслахыг эцэг эхээсээ хүсч, ингээд удалгүй өөрийн ээлжинд судар унших болжээ.
Клара 12 настай байхдаа нэг шинэ даалгавар авчээ. Мормоны Номыг тэр төрөлх испани хэлээрээ уншихын оронд англиар унших болсон гэнэ. 14 настайдаа тэр энэ номыг францаар; 15-тайдаа португалиар; 16-тайдаа италиар уншдаг болжээ.
2005 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Мормоны Номыг унших буюу дахин уншихыг Хожмын Үеийн Гэгээнтнүүдээс хүсэхэд, Клара үүнийг аль хэдийн германаар уншаад эхэлчихсэн байв.
“Германаар унших нь илүү хүнд байна, гэвч би үүнийг дуусгана” гэж тэр хэлжээ.
Олон хэлээр уншсан нь түүний үгийн санг өргөжүүлсэн аж. “Мэдэхгүй үг тааралдахад би толь бичгээс хардаг байлаа. Удалгүй толь бичгээс харахаас залхаж, мэдэхгүй үгийг би цээжилдэг болсон” гэж тэр тайлбарлав. Олон хэл сурсан нь бас түүний хичээл сурлаганд тусалсан гэнэ. Өнгөрсөн жил Клара 17-тойдоо өөрийн арал дээрх улсын сургуулийн хамгийн шилдэг төгсөгч болжээ.
Клара олон хэл сурахдаа зарим сонирхолтой зүйлийг илрүүлсэн гэнэ. Бүр түүний овгийн нэр Летиция нь италиар орчуулбал “баяр” гэсэн утгатай ажээ (2 Нифай 1:21; 8:3-ыг үз).
Бусад цөөхөн хүмүүсийн адил нилээд олон хэл дээрх Мормоны Номны цуглуулга Кларад байдаг. Гэвч тэрээр, “Би өөрийнхөө уншиж чадахгүй хэлээр Мормоны Номны ямар ч хувьгүй байх болно гэж шийдсэн” гэв.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, түүний дараачийн төсөл аль хэдийн номын тавиур дээр нь байгаа ажээ. Түүний бишоп, Хектор Алварез гэрт нь байсан Мормоны Номыг Клара анхааралтай үзэж байхыг хараад номыг түүнд өгчээ. Одоо тэрээр зөвхөн өөр хэл төдийгүй, бас шинэ үсэг сурах зорилгыг өөртөө тавиад байгаа гэнэ. Уг ном орос хэл дээр байгаа ажээ.