2008
Санал зөвлөмж
2008 оны нэгдүгээр сар


Санал зөвлөмж

Бурханд илүү ойр дотно болсноо мэдэрсэн нь

Би бүр сүмд явдаггүй байхдаа ч гэсэн, Лиахонаг захиалахыг хүсдэг байсан. Нэг өдөр би Вэб сайт уруу орж, энэ сэтгүүлийг захиалахад нэг эгч надад нэг хувийг шуурхай илгээж билээ. Шинэ гишүүдэд зориулсан уг дугаарыг (2006 оны аравдугаар сарын) хүлээн авсандаа би их баяртай байлаа. Энэ нь миний санаа бодлыг гүнзгийгээр эзэмдэж, сайн мэдээний үнэнийг дахин нотолсон юм. Лиахонагаар дамжуулан, Бурханд илүү ойр дотно болсноо би мэдэрсэн.

Марсио Хонирио Перес, Бразил

Итгэлээ тэжээн тэтгэх нь

Лиахонаг уншихдаа би их баяртай байдаг. Сэтгүүлийг би Нийгмийн Халамжийн Бүлгийн хичээлүүд болон гэр бүлийн үдшүүдэд ашигладаг. Лиахонаг би манай шашных биш найзтайгаа хуваалцдаг. Сүмийн тухай, түүнчлэн Сүмд юу болж байдаг тухай би илүү ихийг ойлгодог учраас энэ сэтгүүлийг унших дуртай. Тэнгэр дэх Эцэгийнхээ үнэн сайн мэдээнд итгэх итгэлээ бид тэжээн тэтгэхийн тулд сайн сэдвүүд, сайн хичээлүүдийг бидэнд зориулан бэлтгэдгийн төлөө би маш их баярлалаа.

Маасоама Бернард, АНУ

Өдөр тутмын хөтөч

Лиахона сэтгүүл байнгын луужинтай адил юм. Би өдөр бүр—албан тасалгаандаа, завсарлагаанаар, гэртээ, ер нь аливаа бусад боломж олдох бүрд сэтгүүлийг уншдаг. Ерөнхий Эрх мэдэлтнүүдийн зөвлөгөө, амьдралд тохиолдсон янз бүрийн үнэн түүхүүд амьдралыг минь төлөвшүүлэхэд надад тусалдаг. Бүх болсон явдлууд надад таалагддаг. Есүс Христийн тухай миний гэрчлэлийг Лиахона өсгөн нэмэгдүүлсэн юм. Энэ сэтгүүл бол өдөр тутмын хөтөч юм.

Вилфред Кеннет Ф. Вокекоро, Нигерия

Хүнд бэрх өдрийн дараах амралт

Би ихэд ядарсан болохоор хичээлийн дараа амрах хэрэгтэйгээ мэдэрч өрөө рүүгээ очдог. Би Лиахонаг уншдаг. Энэ сэтгүүлийг унших нь надад таалагддаг. Бүх захиасууд нь үнэхээр сүнслэгээр нөлөөлдөг бөгөөд Есүс Христийн сургадаг бүхнийг надад сануулдаг. Эдгээр зүйлүүд үнэн гэдгийг би бүх зүрх сэтгэлээрээ мэднэ.

Жюди Анн Даймада Болигор, Филиппен

Цагаатгалын хүч

Христийн Цагаатгалын тухай мөн энэ нь хүмүүсийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүллийг Лиахона нийтэлсэн бөгөөд миний өнгөрсөн үеийн нүглүүд уучлагдаж, ингээд би шинээр эхэлж, цааш явж болохоо ойлгосон. Би одоо Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, залуу эмэгтэйчүүдтэй ажиллах нь надад таалагддаг. Би маш их баяртай байдаг бөгөөд баптисм хараахан хүртээгүй байгаа хүмүүст энэ бол үнэн Сүм гэдгийг мэдэхэд нь тусалж чадна гэдэгт найддаг.

Виарда Мартнез, Бүгд Найрамдах Домникан Улс