2008
Испани, Португаль Хэл дээр Судрууд MP3 Форматаар Гарав
2008 оны нэгдүгээр сар


Испани, Португаль Хэл дээр Судрууд MP3 Форматаар Гарав

Дэлхий дахины гишүүдийг зөвшөөрөгдсөн материалаар хангах зорилгыг хэрэгжүүлэх үүднээс испани, португаль хэл дээрх судруудын сонсох файлуудыг Сүмийн Вэб сайтад MP3 форматаар оруулаад байна. Эдгээр файлуудыг төлбөргүйгээр хуулж авч болно.

Эдгээр файлууд нь дэлхий даяарх сонсох файлын улам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчдийг судруудаар хангах болно. Энэ технологи нь Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдыг сонсохыг хүсдэг хүмүүст уян хатан тав тухтай байдлыг хангаж өгнө. Энэ нь суралцах өөр нэг арга барилаар гишүүдийг хангах болно.

2007 оны есдүгээр сараас өмнө, MP3 форматыг ашиглагчдад судрууд зөвхөн англи хэлээр байдаг байлаа. Испани, португаль хэл бол англи хэлнээс гадна гишүүд хамгийн өргөнөөр ярьдаг хэлнүүд учраас эдгээр хэлийг тусгайлан сонгож авсныг Сургалтын Газрын судрын зохицуулалтын захирал Роб Жекс тайлбарлав. Түүнчлэн, эдгээр Хэлээр сонсох хувилбар өмнө нь бусад форматууд дээр байсан болохоор MP3 формат уруу хөрвүүлэх нь энгийн хялбар байжээ.

“Бурханы үгийг судлахын үр ашгийг дээшлүүлэхийн” тулд MP3 файлуудаар хангасныг тэрээр онцлон тэмдэглэв.

Сүмийн Вэб сайт дахь сонсох файлуудыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд дараагийн хэдэн жилд өөр 28 хэлээр файлууд гаргахаар тусгагдсан ажээ. Одоогийн байдлаар Мормоны Ном 106 хэлээр, гурвалсан судар 49 хэлээр хэвлэгдэж гарсныг Жекс ах тайлбарлав. Сүм Бурханы үгээр дэлхий дахиныг хангахаар ажиллаж байгаа учраас бүр олон хэлнүүд рүү орчуулах ажил үргэлжилж байна.

Сонсох файлуудад нэвтрэхийн тулд, www.lds.org/audio-д орж үз.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри 2000 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр: “Хиймэл дагуулын систем, манай өөрийн Вэб сайт, телевиз, радио, түүнчлэн манай сэтгүүлүүд болон сонин дахь бичмэл сэдвүүдээр дамжуулан сайн мэдээний захиасыг дэлгэрүүлэхэд технологи бидний олон шинэ бүтээлтүүдээр адислалаа. Манай хүргэлтийн системүүд дээр энэ бүгдийг нэмбэл, захиасуудыг хүлээн авах бидний чадварыг үлэмж ихээр нэмэгдүүлж байна” (“Thou Shalt Give Heed unto All His Words,” Лиахона, 2000 оны 7-р сар, 27; Ensign, 2000 оны 5-р сар, 23) хэмээн тайлбарлажээ.