2008
Нэгдсэн Улсад Үерийн Дараах Цэвэрлэгээ Хийхэд Гишүүд Туслав
2008 оны нэгдүгээр сар


Нэгдсэн Улсад Үерийн Дараах Цэвэрлэгээ Хийхэд Гишүүд Туслав

Нэгдсэн Улсын хойд болон дараах хэсгийн ихээхэн нутагт хүчтэй үерт нэрвэгдсэн хүмүүст хүргэх 16 ачааны машин хүнс, ус, цэвэрлэгээний болон ариун цэврийн багц материалыг ачиж хүргүүлэхэд Сүмийн гишүүд туслав. 600 гаруй гишүүд үерт нэрвэгдсэн хотуудад цэвэрлэгээ хийхэд нь тусалжээ.

Долоо хоног аадар бороо орсны дараа, үерт 18-аас илүү хүн эндэж, хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрч, хэдэн мянган орон гэр сүйрсэн байна. Сая гаруй оршин суугчид эрчим хүчгүй болсон байлаа. Бүх гишүүд болон номлогчид эсэн мэнд гарсныг мэдээлсэн байна, гэвч гишүүдийн нилээд олон гэр орон эвдэрч, Сүмийн барилгууд бага зэрэг эвдэрч гэмтсэн байна.