Дийн Далайн Хар Салхинд Сүмийн Халамжийн Тусламж
Дийн хар салхи Мексикт хоёр дахь удаагаа давтагдахад салхины хүч 2 балл хүрэх байх хэмээн орон нутгийн Сүмийн удирдагчид Ямайкагийн албаны хүмүүстэй хамтран тооцоолж, Дийн хар салхины сүйтгэгч хүчнээс оршин суугчдыг хамгаалахад хэрхэн хамгийн сайнаар тусалж болохыг тогтоохын тулд ажиллаж байтал энэ удаад Дийн хар салхины хүч 5 баллд хүрсэн ажээ.
Дийн хар салхи 2007 оны наймдугаар сарын 19-нийн ням гарагт Ямайкагийн эх газарт их хүчтэйгээр дөхөн ирэхэд, 145 бээр-цаг (233 километр цаг) их салхи арлын өмнөд хэсгийг бүхэлд нь хамарчээ. Гишүүд, номлогчид эсэн мэнд гарсан ч, олон гишүүний гэр орны дээвэр болон бусад хэсгүүд эвдэрсэн байна.
Дийн хар салхи наймдугаар сарын 21-нд Мексикийн Карибын Тэнгисийн эрэг уруу дөхөж ирсэн байна. Салхины гол төв хүч нь Мексикийн Четумалаас зүүн хойш 40 бээрт (64км) орших, хүн ам сийрэг суудаг Юкатены Хойгийн бүсийг дайран өнгөрсөн ажээ. Дийн хар салхи Кампечийн тохойг дайран өнгөрөх үед Мексикийн төв эргийн орчим, Мексикийн Веракрузаас хойш 100 бээр (160 км) орчимд хүч нь дахин нэмэгдсэн ажээ.
Гишүүд, номлогчид эсэн мэнд гарчээ. Сүмийн удирдагчид номлогчдод зориулан найдвартай орон байр, хоол хүнс, ус нөөцлөх ажлыг зохион байгуулж, Мексик дэх бишопуудын агуулахын ажилтнууд, шаардлага гарсан үед хүмүүнлэгийн тусламжийг ачуулахад бэлэн байжээ.