2008
Дэлхий дээрх бидний амьдралын зорилгыг Есүс Христ заасан нь
2008 оны нэгдүгээр сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Дэлхий дээрх бидний амьдралын зорилгыг Есүс Христ заасан нь

Өөрсдийнхөө очиж заадаг эгч нарын хэрэгцээнд тохирсон судрууд болон сургаалуудыг энэ захиас бичгээс залбиран сонгож авч унш. Өөрийн туршлагууд болон гэрчлэлийг хуваалц. Мөн ингэхийг заадаг хүмүүсээсээ хүс.

Дэлхий дээрх амьдралын зорилго юу вэ?

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985): “Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг мөнх бус байдлын өмнөх амьдрал ба үхэшгүй байдлын завсрын байдал—мөнх бус амьдралыг биеэр үзэг гэж дэлхий дээр байршуулжээ.

“Бидний анхны эцэг эх Адам, Ева хоёр Бурханыг дуулгавартай дагаагүй юм. Хориглогдсон жимсийг идсэнээрээ тэд зуурдын буюу үхэлт болсон юм. Үүний улмаас, тэд болон тэдний бүх үр удам биеийн болон сүнсний үхэл аль алины эрхшээлд орсон билээ (биеийн үхэл нь бие, сүнс хоёр салах явдал мөн; харин сүнсний үхэл бол сүнс Бурханы оршихуйгаас тусгаарлагдаж, сүнсний зүйлүүдийн хувьд үхэх явдал мөн).

“Адам анхныхаа байдлыг дахин олж авахын тулд (Бурханы оршихуйд байхын тулд), түүний дуулгаваргүй байдлын төлөөх цагаатгал зайлшгүй шаардлагатай байлаа. Бурханы тэнгэрлэг төлөвлөгөөнд, үхлийн хүлээсийг таслахын тулд дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүсийн сүнс, бие хоёр дахин нэгдэхийг боломжтой болгох амилуулалтаар дамжуулан, нэгэн гэтэлгэгч шаардлагатай болох тухай төлөвлөгөө байлаа.

“Назарын Есүс бол дэлхий бүтээгдэхээс өмнө байсан бөгөөд энэхүү үйлчлэлийг гүйцэтгэхээр, үхлийг байлдан дагуулахаар дэлхийд ирэхээр сонгогдсон ажээ” (“The True Way of Life and Salvation,” Ensign, 1978 оны 5-р сар, 6).

Амьдралынхаа зорилгыг биелүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994): “Бидний Тэнгэрлэг Эцэг Адам Ева хоёрыг энэ дэлхий дээр байршуулахдаа, Өөрийнхөө оршихуйд хэрхэн эргэж очихыг тэдэнд заах зорилгыг оюундаа агуулан, Тэрээр үүнийг хийсэн ажээ. Бидний Эцэг тэднийг унасан байдлаас нь гэтэлгэх Аврагчийг амласан юм. Тэрээр тэдэнд авралын төлөвлөгөө өгч, Есүс Христэд итгэх итгэл болон наманчлалыг хүүхдүүддээ заа гэж тэдэнд хэлжээ. Цааш нь, Адам болон түүний үр удам баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авахаар, мөн Бурханы Хүүгийн жаягт орохоор Бурханаар зарлигдуулсан юм … , үүний бүрэн дүүрэн нь зөвхөн Их Эзэний Өргөөнд хүлээн авагдах байлаа” (“What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Tambuli, 1986 оны дөрөв—тавдугаар сар, 4).

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч: “Эмэгтэйчүүд Бурханы сүнсэн охидын хувьд, сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, дэлхийд урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн’ (С ба Г 138:56) юм. Дэлхий бүтээгдэхэд мөнх бус байдалд өөрсдийгөө нотлон харуулах боломж, бие махбодын хамт тэдэнд өгөгдсөн учраас (Абрахам 3:25-ыг үз) ‘баярлалдан уухайлсан’ (Иов 38:7), ‘өв тэгш хийгээд агуу хүмүүсийн’ (С ба Г 138:55) дунд тэд байсан юм. Тэд дангаараа хүрч чадахгүй мөнхийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд зөв шударга эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахыг хүсдэг байлаа.

“Эмэгтэйчүүдийн үүрэг дэлхий дээр эхэлсэн юм биш, мөн энэ нь энд дуусахгүй. Дэлхий дээр эх болох үүргээ эрхэмлэн дээдэлдэг эмэгтэй хүн, ирэх дэлхийд эх хүн байхаа эрхэмлэн дээдлэх болно, мөн ‘[түүний] эд баялаг хаана байна, [түүний] зүрх сэтгэл тэнд байна’ (Матай 6:21). Эх хүний зүрх сэтгэлийг хөгжүүлснээр, охид бүр, эмэгтэй хүн бүр эх хүн байх, өөрийн мөнхийн үүрэг зорилгод бэлтгэдэг билээ… .

“Зарим жинхэнэ эх хүний зүрх сэтгэл энэ амьдралд өөрийнхөө хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй тийм эхчүүдийн цээжинд булгилан байдгийг би өөрийнхөө туршлагаас харсан, гэвч ‘бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстойг,’ мөн ‘агуу ажлын суурийг тавьж байгааг’ (С ба Г 64:32–33) тэд мэддэг.” (“A ‘Mother Heart,’” Лиахона, 2004 оны 5-р сар, 76).