Судрын түүхүүд
Давид хаан


“Давид хаан,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Давид хаан,” Хуучин Гэрээний түүхүүд

1 Самуел 18–19; 31; 2 Самуел 1; 5; 11–12

Давид хаан

Хааны тэмцэл

Зураг
Саул хаан, Давид хоёр хотыг харж байгаа нь

Саул хаан, Израилын хаан хоёр Давид Голиатыг ялсанд сэтгэл өндөр байв. Саул Давидыг их цэргийнхээ удирдагч болгожээ.

1 Самуел 18:5

Зураг
Давид

Давид Их Эзэнд хайртай байсан ба үргэлж зөв зүйл хийхийг хүсдэг байлаа. Израилын ард түмэн Давидыг хайрлав.

1 Самуел 18:6–7

Зураг
Саулын уурлаж байгаа нь

Саул Давидад атаархаж, түүнийг алахыг оролдов. Гэвч Давид Их Эзэнийг дагаж, Их Эзэн түүнийг Саулаас хамгаалав.

1 Самуел 18:6–16; 19:1

Зураг
Израилчуудын оршуулга

Израилчууд олон дайнд тулалдсан. Нэг өдөр Саул болон түүний хөвгүүд тулалдаанд амиа алдав. Давид тэднийг хайрладаг байсан ба тэдний үхлийн талаар сонсоод маш их гуниглаж байлаа. Ингээд израилчуудад шинэ хаан хэрэгтэй болжээ. Их Эзэн Давидыг хаанаар сонгов. Хүмүүс баяртай байв.

1 Самуел 31:2–6; 2 Самуел 1:11–12; 5:1–5

Зураг
Давид их цэргийг удирдаж байгаа нь

Их Эзэн Давидыг адисалж, түүнийг удирдав. Их Эзэний тусламжтайгаар Давидын их цэргүүд дайснуудаа ялав.

2 Самуел 5:6–10, 17–25

Зураг
Усан үзэм идэж буй Давид

Нэг өдөр Давид тулаанд явах ёстой байсан хэдий ч гэртээ үлдсэн. Тэр үзэсгэлэнт эмэгтэйг харав. Түүний нэрийг Батшеба гэдэг байсан бөгөөд Давид түүнтэй гэрлэхийг хүссэн юм. Гэвч тэр аль хэдийн Давидын их цэрэг Уриатай гэрлэсэн байв.

2 Самуел 11:1–3

Зураг
Давид Уриатай ярьж буй нь

Давид Батшебатай гэрлэхийг хүссэн тул түүний нөхрийг амь үрэгдэхүйц аюултай дайнд явуулжээ.

2 Самуел 11:4–17

Зураг
Давид, Батшеба хоёр

Давид удалгүй Уриаг дайнд амь үрэгдсэнийг мэдэв. Давид Батшебаг өргөөндөө авчруулахаар зарц нараа илгээж, түүнтэй гэрлэв.

2 Самуел 11:24–40, 26–27

Зураг
Натан Давидтай ярьж байгаа нь

Гэвч Их Эзэн Давидын хийсэн зүйлд баярласангүй. Их Эзэн бошиглогч Натаныг Давидад түүний хийсэн нүгэл хэр ноцтой болохыг хэлүүлэхээр илгээв. Давид Уриа, Батшеба хоёрт хийсэн зүйлдээ маш их харамсав. Тэр Их Эзэнээс өршөөл гуйн мацаг барьж, залбирсан.

2 Самуел 11:27; 12:1–13

Хэвлэх