Судрын түүхүүд
Ноа ба түүний гэр бүл


“Ноа ба түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Ноа ба түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 6–9; Мосе 8

Ноа ба түүний гэр бүл

Хөвөгч авдар, үер ба Их Эзэний амлалтууд

Зураг
Ноа хүмүүсийг харж буй нь

Ноа болон түүний гэр бүлийнхэн Их Эзэнд дуулгавартай байсан. Бусад бүх хүн ёс бус байв. Хэрэв хүмүүс наманчлахгүй бол үер дэлхийг бүрхэх болно хэмээн Их Эзэн Ноад хэлэв.

Эхлэл 6:5–13; Мосе 8:13–17

Зураг
Ноа хүмүүст зааж байгаа нь

Ноа хүмүүст Их Эзэн тэднийг хайрладаг ба тэднийг наманчилж, Есүс Христэд итгэх итгэлтэй байхыг хүсдэг гэдгийг заасан. Тэд сонссонгүй.

Мосе 8:19–30

Зураг
Ноа болон түүний гэр бүл бүхээг барьж байгаа нь

Ноа хүмүүсийг наманчлахгүй байгааг хараад гуниглав. Их Эзэн Ноад бүхээг хэмээх том хөлөг онгоц барихыг зарлиглажээ. Бүхээг нь Ноагийн гэр бүлийг үерийн үеэр аюулгүй байлгах байв.

Эхлэл 6:14–18; Мосе 8:25

Зураг
Бүхээг рүү орж буй амьтад

Ноагийн гэр бүл, хоол хүнсээ бүхээг рүү авчрав. Их Эзэн Ноад амьтан бүхнээс хос хосоор нь илгээв. Амьтад бүхээг рүү орж, долоо хоногийн дараа үерийн ус буув.

Эхлэл 6:18–22; 7:1–9

Зураг
тэнгис дээгүүр хөвж буй бүхээг

Их Эзэний анхааруулснаар 40 өдөр, 40 шөнийн турш бороо орлоо. Үер газар дэлхийг бүрхэв.

Эхлэл 7:6–23

Зураг
Ноа ба түүний гэр бүл

Ноагийн гэр бүл мөн бүх амьтад бүхээг дотор аюулгүй усан дээр хөвөв.

Эхлэл 7:24; 8:1–3

Зураг
Хуурай газар дээрх Ноа, түүний гэр бүл ба амьтад

Үер дуусахад бүхээг хуурай газар дээр газардлаа. Ноа болон түүний гэр бүл Их Эзэнд өөрсдийг нь хамгаалсанд талархал илэрхийлж, шүтэн бишрэхээр тахилын ширээ босгов. Их Эзэн дэлхий рүү дахин үер илгээхгүй хэмээн амлав. Тэрээр Өөрийн амлалтыг сануулахаар солонго илгээв.

Эхлэл 8:13–22; 9:8–17

Хэвлэх