2019
Шавь байх
2019 оны 1-р сар


Шавь байх

Бидний амьдардаг дэлхий бидний хэр үнэнч шавь бэ гэдгийг сориход зориулагдсан мэт. Энэ жил биднийг Шинэ Гэрээг судалж байхад Есүс Христийн болон Эзэнээсээ суралцаж, Түүнтэй адилхан болохыг хичээдэг байсан шавь нарынх нь сургаал, үлгэр жишээ сүнсээр өдөөх болно.

Бригам Янгийн Их сургуулийн Шинэ Гэрээний багш нар болох миний анд Гай Стратам бид хоёр Их Эзэний эх Мариа (12-р хуудас), хайрт Иохан хоёроос (18-р хуудас) олж харсан шавь байх загварын талаарх зарим бодол дээр санаа нийлдэг. Энэ хоёр хүн Есүс Христийн хамгийн агуу гэрчүүдийн дунд байсан. Бурхан Эцэгээс гадна Есүс бол үнэхээр Бурханы Хүү гэдгийг Түүний эхээс өөр хэн ч илүү сайн мэдэхгүй байсан бөгөөд Иохан бол анхны Арван хоёрын дунд байсан төдийгүй Их Эзэний ойр дотно найзуудын нэг байсан бололтой.

Энэ хоёрын болон бусад шавийнх нь үнэнч байдал бидэнд хэрхэн өөрсдөө Есүс Христийн хайртай шавь нар болж, дэлхийн саад бэрхшээлийг үл харгалзан шавь хэвээр байж болохыг заадаг.

Бид Шинэ Гэрээг залбирч судалснаар Есүсийн талаар илүү ихийг суралцахын зэрэгцээ Түүнийг илүү сайн мэддэг болдог (Иохан 17:3-ыг үзнэ үү).

Хүндэтгэсэн,

Эрик Д.Хантсман