Зөвхөн дижитал хэлбэрээр
Өөртөө тохирсон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнг олох нь
Шаардлагатай тусламж авахаар сонгохдоо олон сонголт, асуултуудыг авч үзэх хэрэгтэй.
Танд өмнө нь сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох шаардлага гарч байгаагүй бол онцгой нөхцөл байдалд тохирох хүнийг хэрхэн олохоо мэдэхгүй байж болох юм. Өөртөө тохирсон зөв хүнээ хайж эхлэхэд тань анхаарвал зохих хэдэн зүйлийг энд дурдав.
Танд ямар сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч хэрэгтэй байна вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг оношилж, эмчилдэг. Ихэнх нь магистрын зэрэгтэй эсвэл түүнээс дээш боловсролтой, сургалтад хамрагдсан, итгэмжлэгдсэн хүмүүс байдаг. Таны сонгосон мэргэжилтэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадах эсэхэд анхаарлаа хандуул.
Хамгийн түгээмэл үйлчилгээ үзүүлэгчдийг доор жагсаав. Зарим нь сэтгэл гутрал, эмийн зохисгүй хэрэглээ эсвэл гэр бүлийн эмчилгээ зэрэг тодорхой асуудлаар дагнасан байж болно. Тэдний нэхэмжилж буй төлбөр эсвэл боловсролын байдал нь тэднийг хэр чадварлаг эсвэл туслах боломжтой эсэхийг нь тодорхойлж чадахгүй гэдгийг сана.
Сэтгэцийн эмч
Сэтгэцийн эмч нь (MD эсвэл DO г.м докторын зэрэгтэй) сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг эмчлэх жор бичдэг мэргэшсэн анагаах ухааны эмч юм. Тэд хүүхэд, өсвөр үеийнхэн, нас хүрэгчид эсвэл ахмад настан зэрэг өвчтнүүдийг эмчлэхээр дагнан мэргэшиж болно.
Сэтгэл зүйч
Сэтгэл зүйч нь бодол, сэтгэл хөдлөл, зан үйлтэй нь харьцахаар бэлтгэгддэг. Сэтгэл зүйч нь ихэнхдээ докторын зэрэгтэй байна (PhD, PsyD, EdD).
Сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн сувилагч
Сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн сувилагч нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг эмчлэх жор бичих бүртгэлтэй сувилагч юм.
Лизенц авсан эрүүл мэндийн нийгмийн ажилтан
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг эмчлэх тусгай сургалтад хамрагдсан байх ба туршлагатай байна. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын магистрын зэрэгтэй байдаг.
Мэргэжлийн зөвлөх
Мэргэжлийн зөвлөх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг эмчлэх сургалтад хамрагдсан байх ба туршлагатай байна. Мэргэжлийн зөвлөх нь ерөнхийдөө шинжлэх ухааны магистр зэрэгтэй байдаг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч олон хүнээс сонгохдоо юуг анхаарвал зохих вэ?
-
Таны асуудал. Сэтгэцийн эрүүл мэндийн ихэнх мэргэжилтэн оношлогдох тухайн асуудлуудыг эмчлэхдээ мэргэшсэн байдаг ч та тусгай асуудлаар мэргэшсэн хүнийг сонгож болно.
-
Танд эмчилгээ юм уу зөвлөгөө эсвэл хоёулаа хэрэгтэй байж болно. Сэтгэцийн эрүүл мэндийн олон асуудал нь биологийн, сэтгэл зүйн, нийгмийн болон сүнслэг бүрэлдэхүүн хэсгээс үүссэн байж болно. Үүнээс шалтгаалан танд нэгээс дээш сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчтэй уулзах шаардлага гарч болно. Жишээ нь, та эм бичүүлэхээр сэтгэцийн эмчтэй уулзаж, харин зөвлөгөө хүсэхээр сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчтэй уулзаж болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийг хэрхэн олж болох вэ?
Танд хэд хэдэн сонголт бий. Үүнд:
-
Анхан шатны эмчээсээ түүний санал болгодог эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалтыг хүс.
-
Найдвартай найз нөхөд, гэр бүлийн гишүүн, Сүмийн удирдагч, эрүүл мэндийн эмч эсвэл ХҮГ Гэр бүлийн үйлчилгээнээс лавлаrаа авах юм уу зөвлөмж эрэлхийл (хэрвээ танай бүсэд оффис нь байдаг бол).
-
Орон нутгийн эсвэл улсын сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагатай (утсаар эсвэл онлайнаар) холбоо барь.
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийн лавлах үйлчилгээ бүхий орон нутгийнхаа мэргэжлийн холбоодыг интернэтээр хайж ол.
Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгохдоо ямар асуултууд тавих хэрэгтэй вэ?
Эдгээр асуудлыг авч үзнэ үү.
-
Тэд Сүмийн идэвхтэй гишүүн мөн үү? Хэрэв биш бол тэд таныхтай адил ёс суртахууны үнэт зүйлстэй юу?
-
Тэд ямар боловсролтой вэ? Ямар сургалтад хамрагдсан эсвэл хэдэн жилийн туршлагатай вэ?
-
Тэд ямар салбарт мэргэшсэн бэ?
-
Тэд ямар даатгалын компанитай хамтарч ажилладаг вэ?
-
Тэдний ажилладаг цаг, төлбөр болон ярилцлагынх нь үргэлжлэх хугацаа ямар байдаг вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгохдоо олон асуулт тавихдаа эргэлзэх хэрэггүй. Та эдгээр асуултаа анхны уулзалтаасаа өмнө тавьж болно. Олон үйлчилгээ үзүүлэгчид дээрх сэдвүүдийг багтаасан вэбсайт байдаг. Зөв хүнээ олох нь итгэлцлийн харилцааг үүсгэх, эмчилгээгээ үр дүнтэй болгоход нэн чухал юм. Та сонголтуудаа залбиралтайгаар авч үзвэл зөв зам руу хөтлөгдөх болно.