2019
Хуваалцах төгс эрдэнэс
2019 оны 1-р сар


Хуваалцах төгс эрдэнэс

The Perfect Treasure to Share

Диегогийн багш “Маргааш онцгой өдөр. Бид ‘Харуул, ярь’ үйл ажиллагааг хийнэ!” гэхэд

Диего инээмсэглэв. Тэр “Харуул, ярь” үйл ажиллагаанд дуртай байв. Тэр бас найзууддаа онцгой зүйл үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

Хичээлийнхээ дараа Диего ээждээ таатай мэдээ дуулгав.

“Би юу авч очих вэ?” гэж тэр асуулаа.

“Өөрийн чинь хувьд онцгой ямар нэгэн зүйл” гэж ээж нь хэлэв.

“Би Лобогоо авч очиж болно шүү дээ!” гэхэд

“Бид сургууль руу нохой авч очиж болохгүй гэж бодож байна. Гэхдээ чамд хуваалцах өөр онцгой эрдэнэсүүд байгаа шүү дээ” гэж ээж нь хэллээ.

Удалгүй Диего эрдэнэсийн эрэлд гарав. Тэр чихмэл сармагчин олов. Үүнийг авч очдог ч юм билүү? Гэсэн ч Диего хайсаар л байв.

Тэр гал тогооны сандлын араар, номын тавиурын дээгүүр бас хайлаа. Тэр яг тохирсон зүйлээ олтол эрлээ зогсоосонгүй.

Дараа нь тэр орныхоо доогуур харлаа. Тэр яг тохирсон зүйлээ оллоо!

Диего ээж рүүгээ гүйсээр очив. Тэр эрдэнэсээ чанга гэгч нь тэвэрлээ.

“Ээжээ, хар даа! Би хамгийн сайн тохирох зүйлээ оллоо” гэж тэр хэлэв.

Тэр ээждээ жижигхэн зургийг дээш нь өргөж үзүүллээ. Энэ нь бяцхан хүү Есүсийн зураг байв. Зураг руу харахад Диегод сайхан мэдрэмж төрдөг байлаа. Тэр бас сургуулийнхаа найзуудад сайхан мэдрэмж төрөөсэй гэж хүсэж байлаа.

“Наадах чинь ‘Харуул, ярь’-д үзүүлэх үнэхээр онцгой зүйл байна шүү” гэж ээж нь хэлснээ, “Чи ангийнхандаа Есүсийн талаар юу гэж хэлэх вэ?” гэж асуув.

“Бүгд аз жаргалтай байж чадна. Яагаад гэвэл, Есүс бүгдэд хайртай” гэж тэр хэллээ.