Шинэ Гэрээн дэх бэлгэдлүүд
Russell M. Nelson, “In This Holy Land,” Tambuli, Feb. 1991, 13, 17, 18-аас эш татав.
БИД СУРГААЛААС ГАДНА Шинэ Гэрээн дэх зүйлс, соёл, түүх болон газруудаас утга санааг олж болно.
Ус: “Иордан гол бол Есүсийн ‘зөвт байдлыг гүйцэлдүүлэх[ийн тулд]’ Иоханы Өөрийн баптисмыг хүртэхээр сонгосон газар юм [Матай 3:15]. Энэхүү ариун нандин ёслолыг цэвэр усны түвшин нь дэлхийн хамгийн нам доор хэсэгт оршдог газарт хийсэн нь ач холбогдолтой юу? Нас нөгчсөн эгэл даруу нөхцөл байдлаа мөн амь орж боссон явдлаа бэлгэдэн харуулах үүнээс илүү тохиромжтой сонгох газар Түүнд байсан гэж үү?
Уулс: “Ууланд мацах нь амар хялбар зүйл биш. Хүч чармайлт гаргах, дуулгавартай байхын үр дүнг онцлохын тулд Их Эзэн өмнөхтэй адил өнөө үед ч гэсэн Өөрийн шавь нарыг уул өөд мацахад дууддаг. Тэрээр бас танаас ийнхүү үйлдэхийг шууд бус болон шууд утгаар хүсэх болно.
Чидун жимс: “Есүс Чидуны уулын хойморт Цагаатгалын анхны бүрэлдэхүүн хэсгийг гүйцэлдүүлэхээр ирсэн. Үүнийг Тэр Гетсеманийн цэцэрлэгт хийсэн юм. Гетсемани гэдэг үг нь гат буюу ‘дарах, шэмэн буюу ‘тос,’ ялангуяа чидун жимсний тосыг илэрхийлэхэд ашиглагддаг хоёр еврей үгээс гаралтай.
Чидун жимсийг асар хүнд чулуун дугуйгаар дээрээс нь дарж, тосыг шахаж гарган авдаг. Түүний адил Гетсеманийн цэцэрлэгт Есүс дэлхийн нүглийн жинд шууд утгаараа дарагдсан юм. Түүний цус буюу амьдралынх нь “тос” хөлс адил нүх сүв бүрээс нь асар ихээр дусалсан билээ. (Лук 22:44; С ба Г 19:18-ыг үзнэ үү.)”
Гавал: “Цовдлолт нь Голгота (еврей хэлээр) эсвэл Калвари (латин хэлээр) буюу ‘гавал’ гэсэн утгатай нэр бүхий толгод дээр болсон. Гавал нь үхлийн бэлгэдэл юм. Ийм л газар цагаатгагч золиослол хийгдсэн. Загалмай дээр дэлхийн Аврагч хамгийн чухал ач холбогдолтой зүйлийг буюу үхлийг дийлэх хүчийг авсан ба уг хүч нь бодит болохыг бэлгэдэхээр Их Эзэн үхлээс босож өргөгдсөн юм.