2019
Ерөнхийлөгч Баллардын АНУ-ын Техаст хийсэн айлчлал
2019 оны 1-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар

Ерөнхийлөгч Баллардын АНУ-ын Техаст хийсэн айлчлал

Төлөөлөгчид хүмүүст тохинуулж, тэдэнд Есүс Христийн тухай заахаар дэлхий даяар аялдаг.

President Ballard Visits Texas, USA

“Харви” далайн хар шуурга АНУ-ын Техасын Хьюстонд ирэхэд олон хүний гэр орон үерт автаж, сүйдсэн байлаа. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард тэнд туслахаар нисэж очсон юм!

Онгоц газардангуут тэр хоол хүнс, эд зүйлс цуглуулж, Мормон тусламжийн гарын сайн дурынхныг ажилд явуулдаг Сүмийн удирдах төв рүү шууд очсон.

Дараа нь тэр олон гэр орон үерт автсан хорооллуудад айлчлан очив. Зарим гудамжийг хаасан байсан тул тэр нэг байшингаас нөгөө байшин руу алхаж очиж байсан юм. Тэр хүмүүсийн үгийг сонсож, Тэнгэрлэг Эцэгийн тэднийг гэх хайраас хуваалцсан.

Тэр бас тусламж үзүүлж байсан номлогчид болон Сүмийн бусад гишүүнтэй уулзсан юм.

Тэр онцгой цугларалт дээр болон гурван ариун ёслолын цуглаан дээр үг хэлж, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг олон хүнтэй хуваалцсан.

Ерөнхийлөгч Баллард гэр орон нь эвдэрч сүйдсэн нэгэн настантай уулзаад,

“Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Төлөөлөгчдийн нэг байна. … Бид танд хайртай гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Есүс Христ бас биднийг энд ирүүлэхийг хүссэн тул бид энд ирсэн” гэж хэлсэн юм.