2019
Сүм энд байгуулагдлаа—Япон, Токио
2019 оны 1-р сар


Сүм энд байгуулагдлаа

Япон, Токио

Japanese family at a cemetery

Японы Токио дахь Янака оршуулгын газарт хожмын үеийн гэгээнтэн Сайтосын гэр бүлийнхэн гэр бүлийнхээ дурсгалын хөшөөг эргэж ирдэг. Тэдний хувьд энэ нь санан дурсах газар бөгөөд гэр бүл мөнхөд хамт байж болно гэсэн сайн мэдээний мэдлэг үүнийг улам бүр ариун нандин болгосон юм.

Гэр бүл, өвөг дээдсээ эрхэмлэн дээдлэх нь япончуудын соёл уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг ба ард түмэн нь одоо Токио (1980 онд онцгойлон адислагдсан, одоогоор засварт орсон Азийн анхны ариун сүм), Фукуока (2000 онд онцгойлон адислагдсан), Саппоро (2016 онд онцгойлон адислагдсан) гээд гурван ариун сүмээр адислагдсанд Японы хожмын үеийн гэгээнтнүүд баяртай байна. Мөн Японд 64 ХҮГ гэр бүлийн түүхийн төв байдаг.

Тухайн үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан бөгөөд сүүлд Сүмийн долоо дахь ерөнхийлөгч болсон ахлагч Хибэр Ж.Грантаар (1856–1945) удирдуулсан номлогчид 1901 онд анх Японд иржээ. Өнөөдөр Японд бараг 261 цуглаанд цуглардаг 130 мянга шахам гишүүн бий.

  • Мормоны Номыг анх япон хэл дээр орчуулахад 5 жилийг зарцуулж, 1909 онд дуусгажээ. Орчуулгыг дахин хянаж, 1957 онд хэвлэн гаргасан.

  • Азийн анхны цуглааны байрыг 1964 онд Японд онцгойлон адисалсан.

  • Япон гаралтай ерөнхий эрх мэдэлтнүүдэд Хавайд төрсөн Адний Я.Камацү (1923–2011), Хавайд төрсөн Сэм К.Шимабукуро (1925-2015); чөлөөнд гарсан Ёшихико Кикүчи; чөлөөнд гарсан Койчи Аяожи болон Такаши Уада; Казүхико Ямашита нар орно.