2019
Есүсийн талаар суралц
2019 оны 1-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Есүсийн талаар суралц

“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь” сэдэвт хэлсэн үгээс, 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25–28.

Learn about Jesus

Бурхан бидэнд туслуулахаар Өөрийн Хүү, Есүс Христийг илгээсэн. Та дараах зүйлсийг хийснээр Есүс Христийн хүчийг хүлээн авч чадна. Үүнд:

  • Аврагчийн талаар суралц. Хэдэн жилийн өмнө би судар дээрх Есүс Христийн талаар өгүүлсэн шүлэг бүрийг уншиж, доогуур нь зурсан юм. Уншиж дуусаад, би эхнэртээ “Би өөр хүн болсон” гэж хэлж билээ.

  • “Амьд Христ”-ийг судална уу. Энэ нь бошиглогч, төлөөлөгчдийн Есүс Христийн тухай гэрчлэл юм.

  • Босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн бай.

  • Бодол санаа бүрдээ Түүн рүү харагтун (Сургаал ба Гэрээ 6:36). Ийнхүү хийх үед эргэлзээ, айдас тань арилах болно.

  • Ариун нандин гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахь.

Есүс бол Христ! Түүний хүчээс та нарын хүн нэг бүр хүртэх боломжтой.