2019
Итгэлийн үр
2019 оны 1-р сар


Итгэлийн үр

Seeds of Faith

Бошиглогч Алма гэрчлэлээ хөгжүүлэхийг үр суулгахтай зүйрлүүлсэн байдаг (Алма 32-ыг үзнэ үү). Залбирч, судруудаас уншиж, бусдад туслах үед таны итгэл өсөн нэмэгдэх болно! Үр соёолохыг харахын тулд дараах туршилтыг хийж үзнэ үү.

Танд хэрэгтэй зүйлс:

хуурай шош (ямар ч төрлийнх байж болно)

цаасан алчуур эсвэл салфетка

ам нь хаагддаг, нэвт гэрэлтдэг гялгар уут

  1. Нойтон цаасан алчуур юм уу салфеткийг гялгар уутан дотор хий. Шошгыг дээр нь байрлуулаад, уутын амыг хаа.

  2. Уутаа нартай газар тавь. Долоо хоногийн дараа шош соёолж эхлэх болно!

  3. Ургамлыг тэнд нь хэсэг зуур ургуул. Үндэслэсэн байвал ургамлыг хөрсөнд суулгаарай. Усалж, наранд тавин, хэр том ургахыг нь хар!

Ургамлыг тааруул

Хүн бүрийн гэрчлэл өөр өөрөөр өсөн нэмэгддэг. Та ургамал бүрийг сүүдэртэй нь тааруулж чадах уу?