2019
Өөрсдийн өмхий хүрэнгийн арьсыг өвчиж сурсан нь (хийх ёстой зүйлээ өөрөө хийж сурах нь)
2019 оны 1-р сар


Залуучуудад зориулав

Өөрсдийн өмхий хүрэнгийн арьсыг өвчиж сурсан нь (хийх ёстой зүйлээ өөрөө хийж сурах нь)

woman with skunk following

Бие даасан байдлын талаар бодох бүрд надад номлолын ерөнхийлөгчийн маань хэлсэн “Өөрсдийн өмхий хүрэнгийн арьсыг өөрсдөө өвчиж сур” гэх хэллэг санаанд орж ирдэг. Тийм ээ, энэ нь хачирхалтай хэллэг ч өөрсдөд тулгарсан зүйлийг бусдад үүрүүлэхийг хүсэж болдоггүй хүнд хэцүү зүйлс амьдралд тохиолддог гэсэн энэ санаанд олон үнэн агуулагддаг.

Тиймээс бид сэтгэл зүйн хувьд бие даахын тулд хэрхэн “өөрсдийн өмхий хүрэнг өөрсдөө өвчиж” болох вэ? Бид урам хугарах байдалд хэрхэн хандаж, бүх сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурах вэ?

Аз болоход биднийг хоосон орхиогүй бөгөөд бидэнд хангалттай эх сурвалжууд бий. Бид тэдгээрийн заримыг “Сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулах 14 арга зам” нийтлэлээс олж мэдэх болно. Хамгийн чухал нь зарлиг, тушаалуудыг сахиснаар бид амьдралаа хялбарчлах боломжтой (44-р хуудсыг үзнэ үү).

Бидний амьдралд тохиолддог бүх зүйлд хариулж сурна гэдэг бол үйл явц юм. Сэтгэл санааны бие даасан байдал гэдэг нь бид хүссэн зүйлээ үргэлж мэдрээд байхыг хэлдэггүй. Энэ нь Есүс Христийн ач ивээлээр мөн өөрсдийн хүчин чармайлтаар бид сэтгэл хөдлөлөө эрүүл бөгөөд үр бүтээлтэй арга замаар удирдах боломжтой болно гэсэн үг юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард энэхүү тэнцвэртэй байдалд хэрхэн хүрэх талаар зарим бодит зөвлөгөөг бидэнд өгсөн.

Сэтгэл санааны хувьд бие даасан байхыг эрэлхийлэх үед бидэнд сул дорой болжмор шувуу мэт мэдрэмж төрж магадгүй (46-р хуудсыг үзнэ үү), гэвч бид хүчин чармайлт гаргаж, Тэнгэрлэг Эцэгтэй хамтрах юм бол хэзээ нэгэн цагт “бүргэд мэт жигүүр дээрээ элин хали[х]” (Исаиа 40:31) ба энэ нь “өөрсдийн өмхий хүрэнгийн арьсыг өөрсдөө өвчих” хүчтэй байх болно гэдгийг уран сайхан үгээр хэлж байгаа юм.

Хүндэтгэсэн,

Хээдэр Ж.Жонсон