2019
Есүс суралцаж мөн өссөн
2019 оны 1-р сар


Есүсийг дагах нь

Есүс суралцаж мөн өссөн

Зураг
Jesus Learned and Grew 1
Зураг
Jesus Learned and Grew 2
Зураг
Jesus Learned and Grew 3

Есүс нялх хүүхэд болон мэндэлсэн. Би ч бас нялх байлаа.

Мариа, Иосеф хоёр Есүсийг асарч өсгөсөн. Хэн надад тусалдаг вэ?

Есүс надтай адил өссөн. Тэрээр мэргэн ухаанаар өсөж байв. Энэ нь Тэр шинэ зүйлс сурч мэдэж байсан гэсэн үг юм.

Есүс бие бялдрын хувьд өсөж байв. Энэ нь Түүний бие өсөж том болсон гэсэн үг юм.

Тэр Бурханы таалалд өсөж хөгжсөн. Энэ нь Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцсан гэсэн үг юм. Тэр залбирч сурсан. Тэр судраас уншдаг байсан.

Есүс хүмүүсийн таалалд өсөж хөгжсөн. Энэ нь Тэр шинэ найз нөхөдтэй болсон гэсэн үг юм. Тэр бусдад найрсаг ханддаг байв. Тэр бас гэр бүлдээ тусалдаг байв.

Би өөрийн оюун санаа, бие бялдрыг өсгөн хөгжүүлж чадна. Би Бурханыг дагахад суралцаж чадна. Би сайн найз байж чадна. Би Есүстэй адил сайн хүн болж өсөж чадна!