2019
Түүнийг хайрлаваас
2019 оны 1-р сар


Түүнийг хайрлаваас

2019 оны Мючелийн уриа дуу

Эрч хүчтэй = 96–108

If We Love Him 1
If We Love Him 2

Хайр бол хэлээд өнгөрөх үгээс,

Сэтгэлд төрөх мэдрэмжээс илүү.

Хайр бол ганцаардсан бидэнд

Найдвар өгөхөөр ирсэн

шалтгаан нь билээ.

Есүсийн замаар алхваас

Түүн шиг хайрлаж бид чадна.

Түүнийг гэсэн тэр хайраа бид харуулна.

Хөршдөө хоёргүй сэтгэлээр бид үйлчилнэ.

Зовсон нэгнийг олж очоод бид энэрнэ.

Замналаар нь амьдарч заасныг нь дагана, Түүнийг хайрлаваас

Түүнийг хайрлаваас

Түүнийг хайрлаваас

Тэр бидэнд замыг маань зааснаар

Ач ивээлийг бид хүртэх болсон.

Түүнийг хайрладгаа харуулснаар,

Хэлсэн үгийг нь дагаснаар

Бид үүрд өөрчлөгдөнө.

Хайрлаваас, бүх зүйл өөрчлөгдөнө.

Хайраар Тэр тэтгэнэ.

Түүний өгсөн бүх хайрыг бид хүртэнэ.

Бид бүгд хүртэнэ.

Хөршдөө хоёргүй сэтгэлээр бид үйлчилнэ.

Зовсон нэгнийг олж очоод бид энэрнэ.

Замналаар нь амьдарч заасныг нь дагана, Түүнийг хайрлаваас