2019
Бидний тохинууллыг өөрчлөх зорилго
2019 оны 1-р сар


Тохинууллын зарчмууд

ТОХИНУУЛЛЫГ ӨӨРЧЛӨХ БИДНИЙ зорилго

Хэдийгээр олон янзын зорилгоор тохинуулдаг ч бидний хүчин чармайлт хувь хүний хувьд илүү гүн гүнзгий хөрвөгдөж, Аврагчтай илүү адилхан болоход бусдад туслах хүсэлд хөтлөгдсөн байх ёстой.

ministering like the Savior

Саймон Дүви, Амийн ус

Бусдыг Аврагчийн адил хайрлах үед бид тэдэнд Түүнтэй адил туслахыг хүсдэг. Сайн Хоньчны хувьд Тэрээр утга учир бүхий тохинууллын хамгийн агуу үлгэр жишээ юм.

Түүний загварын дагуу тохинуулахдаа Түүний хайрлах, өргөн дэмжих, үйлчлэх, адислах гэсэн хүчин чармайлт түр зуурын хэрэгцээ шаардлагыг нь хангах төдий байгаагүй гэдгийг санах нь чухал. Тэрээр өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг нь мөн тухайн үед туулж буй зовлон бэрхшээлийг нь ойлгож, тэднийг өрөвддөг байсан нь тодорхой. Тиймээс тэр эдгээж, хооллон ундалж, уучлан өршөөж, зааж сургадаг байсан. Гэвч Тэрээр өнөөдрийнх нь цангааг тайлахаас илүү ихийг хийхийг хүссэн (Иохан 4:13–14-ийг үзнэ үү). Тэрээр эргэн тойрныхоо хүмүүсийг Өөрийг нь дагаж (Лук 18:22; Иохан 21:22-ыг үзнэ үү), таньж мэдэн (Иохан 10:14; Сургаал ба Гэрээ 132:22–24-ийг үзнэ үү) мөн бурханлаг (Матай 5:48-ыг үзнэ үү) чадавхдаа хүрээсэй хэмээн хүсдэг. Өнөөдөр ч гэсэн Тэрээр ийнхүү хүсдэг (Сургаал ба Гэрээ 67:13-ыг үзнэ үү).

Бусдыг олон арга замаар адислан тусалж болох ч бусдад тохинуулахын эцсийн зорилго тэдэнд Аврагчийг таньж мэдэн, Түүнтэй адил болоход нь туслах явдал юм бол бид бүгд Аврагчийг мэддэгийн хувьд хөршдөө Их Эзэнийг таньж мэдэхийг заах хэрэггүй болох цаг ирэх хүртэл ажилласаар байх болно (Иеремиа 31:34-ийг үзнэ үү).

Аврагч түр зуурын эрэлт хэрэгцээнээс илүү зүйлст анхаардаг

  • Хэдэн хүн асар их хүчин чармайлт гарган, найзаа саа өвчнөөс нь эдгээхээр Есүсийн өмнө авчрав. Эцэст нь Аврагч тэр эрийг эдгээсэн ч түүний нүглийг уучлахыг илүүд үзсэн (Лук 5:18–26-г үзнэ үү).

  • Хүмүүс завхайрч байгаад баригдсан эмэгтэйг Аврагч дээр авчрахад Тэрээр түүнийг буруутгахын оронд амийг нь аварсан. Гэвч Тэрээр түүнийг сүнслэг байдлынх нь хувьд аврахыг хүсэн, “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:2–11-ийг үзнэ үү) хэмээн хэлжээ.

  • Мариа, Марта хоёр найз Лазараа ирж эдгээгээч хэмээн хүсэн, Есүс рүү хэл хүргүүлэв. Есүс тоолж баршгүй олон удаа бусдыг эдгээж байсан ч Лазарыг нас барсны дараа хүрэлцэн иржээ. Гэрийнхэн нь юу хүсэж байсныг Есүс мэдэж байсан ч Лазарыг амилуулснаар бурханлаг байдлын талаарх тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн юм (Иохан 11:21–27-г үзнэ үү).

Та эдгээр дээр өөр ямар ямар жишээ нэмж хэлж болох вэ?

Бид юу хийж чадах вэ?

Хэрэв бидний зорилго бусдад Аврагчтай илүү адил болоход нь туслах юм бол энэ нь тохинуулдаг арга замыг маань өөрчлөх болно. Энэхүү ойлголт бидний тохинуулах хүчин чармайлтыг дараах байдлаар удирдан залж болно. Тухайлбал:

1-р санаа: Үйлчлэлийг Аврагчтай холбо

Сайныг үйлдэхийн тулд гаргах бидний бүх хүчин чармайлт үнэ цэнтэй ч бид үйлчлэлээ Аврагчтай холбосноор үүнийгээ илүү сайжруулах боломж бололцоог хайж болно. Жишээлбэл, хэрэв таны тохинуулдаг гэр бүлийнхэн өвдсөн бол хоол унд авчрах нь тус болж болох ч Аврагчийн тэднийг гэх хайрын талаар гэрчлэх нь хайрын тань энгийн илэрхийллийг өсгөн нэмэгдүүлнэ. Хашаа цэвэрлэж тусалбал баярлах ч санваарын адислал өгөхийг санал болгох нь үүнийг илүү утга агуулгатай болгох боломжтой.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн: “Сайхан сэтгэлтэй хүн хэн нэгэнд дугуйгаа янзлахад нь тусалж, сэтгэлээр унасан хүнтэй өдрийн хоол хамт идэж эсвэл инээмсэглэн, “Сайн уу?” гэж мэндчилснээр тухайн өдөр сэтгэлийг нь сэргээж болно.

Хамгийн эхний тушаалыг дагагч өөрийн эрхгүй үйлчлэлийн эдгээр чухал үйлдлийг нэмж хийдэг болно”1 гэж заасан.

2-р санаа: Гэрээний зам дээр анхаарлаа төвлөрүүл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн ерөнхийлөгчийнхөө хувьд гишүүдэд хандан, хамгийн анх удаа үг хэлэхдээ: “Гэрээний зам дээрээ үлд. Гэрээ байгуулж, уг гэрээгээ сахих нь хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно”2 хэмээн хэлсэн.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид баптисм хүртэн, гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг. Зохистой эрэгтэйчүүд санваар хүлээн авдаг. Бид хишиг хүртэн, гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдохоор ариун сүмд очдог. Эдгээр авралын ёслолыг үйлдэж, холбогдох гэрээнүүдийг байгуулах нь бидэнд Түүнтэй адил болж мөн Түүнтэй хамт амьдрахад амин чухал юм.

Бид бусдад гэрээгээ сахиж, ирээдүйд гэрээ байгуулахад нь туслахдаа уг зам дээр үлдэхэд нь туслах чухал үүргийг гүйцэтгэж болно.3 Та өөрийн үйлчилдэг хувь хүн, гэр бүлүүдэд тэдэнд хэрэгтэй дараах ёслолоо хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ? Энэ нь нэгэн эцэгт охиндоо баптисм хүртээхэд нь туслах дараагийн үүргийг гэрээнийх нь адислалуудыг тайлбарлах эсвэл ариун ёслолоос хүртэж байхдаа илүү утга учиртай байдлаар гэрээгээ шинэчлэх арга замуудыг хуваалцах зэргээр гүйцэтгэж болно.

invite and encourage

Хэйнрих Хофманн, Христ, залуу баян захирагч хоёр

3-р санаа: Урьж, урамшуулан дэмж

Тохиромжтой үед анхаарал халамж тавьдаг хүмүүстээ хөрвөлтийнх нь тухай мөн Христтэй илүү адилхан болохын тулд гаргаж буй хүчин чармайлтынх нь талаар зөвлөлд. Тэднээс олж хардаг мөн хүндэтгэн авч үздэг хүчтэй талуудынх нь талаар хэл. Тэднийг юун дээрээ ажиллах шаардлагатай гэж бодож байгааг нь олж мэдэн, хэрхэн тэдэнд тусалж болохоо ярилц. (Тохинуулж буй хүмүүстэйгээ зөвлөлдөх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Тэдний хэрэгцээ шаардлагын талаар зөвлөлд,” Лиахона, 2018 оны 9-р сар, х. 1-3-аас авна уу.)

Тэднийг Аврагчийг даган, Түүнд бурханлаг чадавхдаа хүрэхэд нь туслах боломж олгоход урихаасаа бүү эмээ. Энэхүү урилгыг өгөхийн зэрэгцээ тэдэнд итгэж байгаагаа төдийгүй Христэд итгэдгээ илэрхийлэх нь амьдралыг өөрчлөх хүчтэй.

Христэд өсөж хөгжихөд нь бусдад тусалж болох зургаан арга зам.

Дараах санаанууд бусдад амьдралаа сайжруулан, гэрээний зам дээр өсөж хөгжихөд нь тусалж дэмжихэд зориулагдсан. (Илүү их санаа авахыг хүсвэл, “Миний сайн мэдээг номло,” 11-р бүлгийг үзнэ үү.)

  1. Хуваалц. Саад бэрхшээл тулгарсан ч сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарснаар Аврагчтай илүү ойртохыг хичээх үед Тэрээр хэрхэн танд тусалж байсан талаар үнэн сэтгэлээсээ, зоригтой хуваалц.

  2. Адислалуудыг амла. Хүмүүст өөрчлөгдөхгүй байснаас өөрчлөгдөх нь хэрхэн тустай болохыг олж харахад туслах шалтгаан хэрэгтэй. Үйлдлийг дагалдан ирэх адислалуудыг тайлбарлах нь хүчтэй сэдлийг төрүүлж болно (Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг үзнэ үү).

  3. Урь. Сайн мэдээний зарчмын дагуу амьдрах нь энэ нь үнэн гэсэн гэрчлэлийг авчирдаг (Иохан 7:17-г үзнэ үү) бөгөөд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд хүргэдэг.4 Бараг бүх харилцаа холбоонд өсөж хөгжихөд нь туслах ямар нэгэн зүйл хийх урилгыг оруулж болно.

  4. Хамтдаа төлөвлө. Өөрчлөгдөх амлалтаа амжилттай биелүүлэхэд тэдэнд юу тохиолдож болох вэ? Чи яаж тусалж чадах вэ? Үүнд цаг хугацаа хэрэгтэй юү?

  5. Дэмжлэг туслалцаа. Тус болно гэвэл, тухайн хүнд санаа өгч, амжилтад хүрэхэд нь туслан дэмжих хүмүүсийн сүлжээг үүсгэ. Бид бүхэнд хөгжөөн дэмжигч хэрэгтэй.

  6. Эргэж шалга. Өсөлт хөгжлийг нь хуваалц. Төлөвлөгөөн дээрээ анхаарч, шаардлагатай бол нарийвчлан тайлбарла. Тэвчээртэй, тууштай, урам зоригтой бай. Өөрчлөгдөхөд цаг хугацаа хэрэгтэй.

Үйлдэхэд урь

Тохинуулахдаа гаргаж буй их бага хүчин чармайлтынхаа аль алиных нь талаар бодож үзнэ үү. Энэ нь бусдын хөрвөлтийг гүнзгийрүүлж, Аврагчтай илүү адил болоход нь туслах болно.

Туршлагаа хуваалцана уу

Та бусдад эсвэл бусад хүн танд тохинуулж байсан туршлагаасаа бидэнд илгээнэ үү. Та liahona.lds.org вэбсайт руу ороод, “Submit an Article or Feedback” дээр дарна уу.

Эшлэлүүд

  1. Neil L. Andersen, “A Holier Approach to Ministering” (Brigham Young University devotional, Apr. 10, 2018), 3, speeches.byu.edu.

  2. Рассэлл М. Нэлсон, “Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7.

  3. Хэнри Б.Айринг “Гэрээн дэх охид,” Ensign, May 2014, 125–28 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13–16-г үзнэ үү.

  4. David A. Bednar, “Converted unto the Lord”, Liahona, Nov. 2012, 106–109-ийг үзнэ үү.