Лиахона
Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл шинэчлэгдлээ
2024 оны 9-р сар


Орон нутгийн хуудсууд

Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл шинэчлэгдлээ

2024 оны 8-р сарын 1-нээс эхлэн Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлт орж байна. Ахлагч Жон А.Маккюн Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчлэх бөгөөд Ахлагч Ж.Кимо Эсплин нэгдүгээр зөвлөхөөр үйлчилнэ. Ахлагч Кристофэр Хюунсу Ким Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэх болно.

Ахлагч Ким 2024 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн далаар дэмжигдэн батлагдсан. Азийн хойд бүсийн гишүүд Ахлагч Кимийн шинэ албанд нь баяр хүргэж, түүний удирдлага ба үйлчлэлийг сэтгэл догдлон хүлээж байна. Ахлагч Кимийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ мэдээний нийтлэлийг уншина уу.

Бүсийн ерөнхийлөгч асан Ахлагч Такаши Вада Азийн Хойд бүсийг орхиж Хойд Америкийн баруун бүсийн ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөхийн шинэ албанд томилогдсон билээ. Азийн Хойд бүсэд түүний хийсэн үйлчлэлд бид хайр, талархлаа илэрхийлж байна.

Жон А.Маккюн

Сүмийн үйлчлэл

Ахлагч Жон А.Маккюн 2019 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Тэрээр дуудлагаа хүлээн авах үедээ Ютагийн өмнөд бүсэд Бүсийн дал ба Далын 5-р чуулгын гишүүнээр үйлчилж байсан юм. Тэрээр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд 1-р зөвлөхөөр үйлчилж байсан.

Ахлагч Маккюн Сүмийн олон дуудлагад үйлчилснээс дурдвал: Японы Фукуока номлолд бүрэн цагийн номлогч, Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Тойргийн залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, Бишопын зөвлөлд зөвлөх, Бишоп, Гадасны ерөнхийлөгч, мөн Юта Прово номлолын ерөнхийлөгчөөр үйлчилжээ.

Ажил мэргэжил

Ахлагч Маккюн Бригам Янгийн Их сургуулийг санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр 1992 онд Калифорнийн Лос Анжелес Их сургуулиас Бизнесийн удирдлагын магистр зэрэг хүртсэн. Тэрээр Капитал Инвэстмэнд Адвайзорст Ахлах Дэд ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирлаар 1997 оноос 2012 он хүртэл ажиллаж байхдаа Номлолын ерөнхийлөгчөөр дуудагджээ.

Хувийн амьдрал

Жон Аллэн Маккюн 1963 оны 6 сарын 20-нд Калифорнийн Санта Крузд төрсөн. Тэрээр Дэббра Эллэн Кингсбюритэй 1984 онд гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх.

Ахлагч Эсплин

Сүмийн үйлчлэл

Ахлагч Ж.Кимо Эсплин 2023 оны 4-р сарын ерөнхий чуулганаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Тэрээр дуудлагаа хүлээн авахдаа Юта бүсэд Далын арван хоёрдугаар чуулгын гишүүнээр үйлчилж байсан билээ.

Ахлагч Эсплин Сүмд хэд хэдэн дуудлагад үйлчилж байснаас дурдвал, Япон Кобе номлолд бүрэн цагийн номлогч, Дээд зөвлөх, Бишоп, Гадасны ерөнхийлөгч, Япон Токио Хойд номлолын ерөнхийлөгч, Япон Токио Өмнөд номлолын ерөнхийлөгч ба Бүсийн дал.

Ажил мэргэжил

Ахлагч Эсплин БЯИС-ийг санхүүгийн чиглэлээр шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй 1987 онд мөн Нортуэстэрн Их Сургуулийн Кэлог Менежментийн сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй 1990 онд тус тус дүүргэсэн. Тэрээр Банкирс Траст компанийн банкны хөрөнгө оруулалтын салбарын дэд ерөнхийлөгч, Хантсмэн корпорацын санхүүгийн албаны захирал, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Савэж компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Хувийн амьдрал

Жон Росс Кимо Эсплин нь 1962 оны 8-р сарын 18-нд АНУ-ын Хавай мужийн Кахүкүд мэндэлсэн. Тэр Кэй Дэвистэй 1985 онд гэрлэсэн. Тэд найман хүүхдийн эцэг эх.

Кристофэр Хюнсү Ким:

Сүмийн үйлчлэл

Ахлагч Кристофэр Х.Ким 2024 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Тэрээр дуудлагаа хүлээн авахдаа Азийн хойд бүсийн далын дөрөвдүгээр чуулгын гишүүн, Бүсийн далаар үйлчилж байсан юм. 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн ахлагч Ким Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэх болно. Ахлагч Ким 2019 оноос хойш Бүсийн далд үйлчилсэн юм. Тэрээр мөн гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны номлолын ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүнээр тус тус үйлчилсэн.

Ажил мэргэжил

Ахлагч Ким 1995 онд Бригам Янгийн Их Сургуулийг социологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, 1997 онд бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөний дараа тэр Нэгдсэн Улс, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг улсуудад ажиллаж байсан. Тэрбээр 2005 оноос хойш Юта мужид төвтэй тэжээллэг бүтээгдэхүүн, гоо сайхны барааны Unicity International компанид ажиллаж байсан ба хамгийн сүүлд Өмнөд Солонгосын Сөүл хотод төвтэй олон улсын зах зээлд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Хувийн амьдрал

Кристофэр Хюнсү Ким 1965 оны 11-р сарын 18-нд Өмнөд Солонгосын Тэгү хотод Чинхо Ким, Кунча Ким хоёрын дөрвөн хүүхдийн ууган хүү болон мэндэлжээ. Тэр 1991 оны 12-р сарын 7-нд Сонгми (Сү) Ким эгчтэй Калифорни мужийн Лос Анжелес ариун сүмд гэрлэсэн. Тэд нэг хүү, гурван охинтой.