Айлчлагч багшийн захиас бичиг
Бүх хүмүүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм
Айлчилж заадаг эгч нарынхаа хэрэгцээнд тохирсон судрууд, хэлсэн үгнүүдийг заа. Сургаалын тухай гэрчлэлээ хуваалц. Бодол санаагаа мөн сурч мэдсэн зүйлээ хуваалцахад заадаг хүмүүсээ урь.
“Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн” тухайд бид юу мэддэг вэ?
Мосе 2:27: “Бибээр, Бурхан, өөрийн дүр төрхөөр хүмүүнийг бүтээв, өөрийн Төрсөн Ганцын дүр төрхөөр би түүнийг бүтээв; эрэгтэй болон эмэгтэй тэднийг бибээр бүтээсэн буюу.”
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Бидний бие махбод ариун юм. Бидний бие махбод Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн билээ. Эдгээр нь гайхамшигтай, Бурханы хамгийн агуу бүтээл юм. Хүний нүдний гайхамшигтай эн зэрэгцэх дуран авай гэж үгүй. Хүний зүрх шиг урт удаан ажиллаж, хүнд ажил гүйцэтгэж чадах шахуургыг (насос) хэзээ ч хийж чадаагүй юм. Чих тархи хоёр бол гайхамшиг мөн… . Эдгээр эрхтнүүд бидний биеийн бусад хэсэг, эрхтнүүдтэй нийлээд Бурханы тэнгэрлэг, бүхнийг чадагч мөн чанарыг төлөөлдөг” (“Be Ye Clean,” Ensign, 1996 оны 5-р сар, 48).
Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Эцэг Бурхан маань бидний залбирлуудыг сонсдог чихтэй. Бидний үйлдлүүдийг харах мэлмий Түүнд бий. Бидэнд хандаж ярьдаг хэл Түүнд бий. Өрөвч сэтгэл, хайрыг мэдрэх зүрх сэтгэл Түүнд бий. Тэр бол бодит. Тэр амьд. Бид бол түүний дүр төрхөөр бүтээгдсэн түүний хүүхдүүд. Бид түүнтэй адилхан харагддаг төдийгүй тэр ч бас бидэнтэй адилхан харагддаг” (“I Know That My Redeemer Lives,” Tambuli, 1988 оны 4-р сар, 6).
Би өөрийгөө Бурханы дүр төрхөөр бүтээгдсэнийг мэдэх нь миний амьдралд ямар өөрчлөлтийг авчрах вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч ЛиГранд Ричардс (1886–1983): “Бие махбод нь өөрсдийнх нь юм, иймээс тэд бие махбодоо яасан ч тэдний дурын хэрэг гэж боддог хүмүүс олон байдаг, гэвч бие махбод нь тэдний өөрийнх юм биш гэдгийг Паул тодорхой хэлсэн байдаг, учир нь бие махбодыг үнээр худалдан авсан юм, түүнчлэн ‘хэрэв хэн нэгэн нь Бурханы сүмийг устгавал, Бурхан тэр хүнийг устгана; учир нь Бурханы сүм ариун бөгөөд энэ нь та нар юм’ [1 Коринт 3:17]” (A Marvelous Work and a Wonder, rev. ed. [1966], 380).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөртлин: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг’ (Иохан 17:3) бид мэдэх ёстой. ‘… Бурханыг мэдэх гэдэг нь түүний боддогийг бодох, түүний мэдэрдгийг мэдрэх, түүний эзэмшдэг хүчийг эзэмших, түүний ойлгодог үнэнүүдийг ухааран ойлгох, түүний хийдгийг хийх явдал мөн. Бурханыг мэддэг хүмүүс түүнтэй адилхан болдог, мөн түүнийхтэй адил амьдралтай болдог, энэ бол мөнх амьдрал юм.’ … Нифай шавь нартаа: ‘Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу’ хэмээн зааварласан байдаг (3 Нифай 27:27)” (“Our Lord and Savior,” Ensign, 1993 оны 11-р сар, 7).
Сюзан В.Таннер, Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч: “Та бол Бурханы хүүхэд иймээс үүнийхээ дагуу үйлдэх ёстой … гэж ээж чинь эсвэл аав чинь танд сануулсан уу’[?] Номлогч нар байнгын сануулагч болох энгэрийн тэмдэг зүүж … даруу бөгөөд гадаад төрхөөрөө аятай сайхан хувцаслан, хүмүүстэй эелдэг ялдамхан харьцдаг, мөн Христийн дүр төрхийг царай төрхөндөө байлгахыг хичээдэг… . Бид бүгд бас Христийн нэрийг гэрээгээр өөрсөд дээрээ хүлээн авсан билээ. Бид Түүний нэрийг зүрх сэтгэлийнхээ чанадад үргэлж дурсан санаж явах ёстой. Үүнчлэн, хамгийн багаар бодоход, ‘Та нар хэн бэ гэдгээ сана!’ хэмээх анхааруулгыг өгч, биднийг дэлхий рүү илгээсэн Тэнгэрлэг Эцэгийн зохистой хүүхдүүдийн хувьд ажиллаж, амьдрахыг биднээс хүсэн хүлээдэг билээ” (“Daughters of Heavenly Father,” Лиахона, 2007 оны 5-р сар, 107).
Нэмэлт судалгааг Иов 7:17; С ба Г 110:2–3; Иосеф Смит— Түүх 1:17-гоос үз.