2008
Бразилийн Куритибагийн Ариун Сүм онцгойлон адислагдав
2008 оны долдугаар сарын


Бразилийн Куритибагийн Ариун Сүм онцгойлон адислагдав

Бразилын Куритибагийн Ариун Сүм зургадугаар сарын 1-ны Ням гарагт дөрвөн удаагийн онцгойлон адислах ёслолоор буюу 2008 оны зургадугаар сарын 2-ны Даваа гарагаас ажиллаж эхлэв.

Урьд орой нь буюу тавдугаар сарын 31-ны бямба гарагт урлаг соёлын арга хэмжээ зохиогджээ. 2008 оны тавдугаар сарын 10-24-ныг дуустал үргэлжилсэн олон нийтэд зориулсан нээлттэй өдрүүдийн дараа баярын арга хэмжээ болон онцгойлон адислах ёслолууд болсон байна.

Бразилийн Куритибагийн Ариун Сүм нь дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа 126 дахь ариун сүм бөгөөд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Бразилийн тав дахь ариун сүм юм. Ариун сүмүүд Кампинас, Дорто Алегре, Ресифи, Сао Пауло зэрэг газруудад байдаг. 2007 онд баригдахаар зарлагдсан Бразилийн Манаусын ариун сүм нь Бразилийн зургаа дахь нь байх болно.

Куритибагийн ариун сүм нь анх 2002 оны наймдугаар сард баригдахаар зарлагдсан бөгөөд 2005 оны гуравдугаар сард газар хөндөх ёслолыг хийжээ. Энэ ариун сүм нь Парана болон Санта Катарина мужуудын 21 гадасны 42,000 гишүүдэд үйлчилнэ.

Онцгойлон адислах болон бусад дагалдах үйл ажиллагаанууд нь сэтгүүлийн дугаар хэвлэгдэн гарсны дараа болохоор хуваарьт тусгагджээ.

Хэвлэх