2008
Сүмийн сэтгүүлүүдийг ингэж хэвлэдэг
2008 оны долдугаар сарын


Сүмийн сэтгүүлүүдийг ингэж хэвлэдэг

Сүмийн сэтгүүл хэрхэн хэвлэгддэгийг та хэзээ нэгэн цагт сонирхож байсан уу? Та гартаа барьж байгаа сэтгүүлээ хараад, үүнийг хэн нэгтгэн эвлүүлж, яаж хэвлэдгийг сонирхдог уу?

Эдгээр нийтлэлүүлийг хэрхэн эвлүүлэн нэгтгэж хэвлэдгийг харахын тулд Сүмийн сэтгүүлүүдийн редакцийн газраар аялна уу.

Өнөөдрийн таны уншиж буй энэ сэтгүүлийн төлөвлөлтийг бүр жилийн өмнө хийсэн байдаг. Үүнийг бэлтгэхэд сэтгүүлийн редакторууд Далын гишүүдийн чиглүүллийг баримталдаг. Гишүүдийг бэхжүүлэхэд туслахад чиглэсэн сэдвүүдээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөг Далын гишүүд хуваалцдаг. Эдгээр Ах нарын зөвлөгөөн дээр тулгуурлан өгүүллүүдийг сонгож авах буюу бичдэг.

Дугаарыг төлөвлөх нь

51 хэлээр нийтлэгддэг Лиахонагаас төлөвлөлт эхэлдэг. Энэ сэтгүүл 21 хэлээр сар тутам хэвлэгддэг. Захиалагчдын тоо цөөн байдаг хэл дээр уншигчид Лиахонаг жилд дөрөв юм уу зургаан удаа хүлээн авч болно. Бүр цөөхөн захиалагчтай хэл дээр энэ сэтгүүлийг жилд нэг, хоёр, эсвэл гурван удаа хүлээн авдаг.

Лиахона нь насанд хүрэгчид, залуучууд, хүүхдүүдэд зориулсан өгүүллүүд, орон нутгийн хэсэг нь Сүмийн аль нэг тусгай бүс дэх гишүүдэд зориулсан мэдээг агуулдаг.

Лиахонад ашиглагдсан материалуудын агуулга нь зөвхөн англи хэлээр хэвлэгддэг сэтгүүлүүд: Ensign, New Era, Friend-ийн агуулгатай аль болохоор ойрхон буюу тохирч байхыг Сүмийн удирдагчдаас хүсдэг. Лиахонагийн сар тутмын дугааруудыг төлөвлөхөд, дэлхий даяарх гишүүдэд ямар өгүүллүүд хамгийн их хэрэгтэйг редакторууд залбирч шүүн хэлэлцдэг. Өгүүллүүдийг сонгож авсан байдлыг Сургалтын Газрын зөвлөхүүд, Ерөнхий Эрх мэдэлтнүүд хянадаг.

Сэтгүүлийн өгүүллүүдийн дөрвөн гол эх сурвалж

Бошиглогч болон бусад Ерөнхий Эрх мэдэлтнүүдийн, эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг, бичсэн зүйлүүдийг өгүүллүүд болгож болно.

Далын гишүүд, туслах бүлгүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд Сүмийн материалуудыг судлахад дэмжлэг үзүүлэх өгүүллүүд бичдэг.

Сүмийн сэтгүүлийн редакторууд тодорхой сэдвээр судалгаа хийсний дараа эсвэл аль нэг газар дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүдтэй очиж уулзан өгүүллүүд бичдэг.

Уншигчид та нар өгүүллүүд бичдэг. Та бүгдийн ирүүлдэг материалууд дэлхий даяарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дуу хоолойг сэтгүүлүүдээр дамжуулан сонсох боломжийг олгодог.

Бүгдийг эвлүүлэн нэгтгэх нь

Жилийн аль ч өдөр, сэтгүүлийн орон тооны ажилтнууд дараагийн саруудын хэд хэдэн өөр дугааруудыг бэлтгэж байдаг. Эртнээс төлөвлөхөөс эхлээд дараа саруудын дугаарын хэвлэлийн эхүүдийг эцсийн байдлаар тулган унших хүртэл эдгээр дугаарууд янз бүрийн шатанд бэлтгэгдэж байдаг. (Ютагийн Солт Лейк хот дахь Сүмийн хэвлэх төв зөвхөн англи хэл дээр нийтлэгддэг сэтгүүлүүд, түүнчлэн ихэнхдээ Лиахонаг хэвлэдэг.) Өгүүллүүдийг бичиж, хянан тохиолдуулах нь сэтгүүлийн дугаар бүрийг нийтлэгдэхээс найман сар орчмын өмнө дуусдаг. Гэвч Сүмийн сэтгүүлүүдэд нийтлэх ёстой ямар нэг зүйл дараагийн гурав буюу дөрвөн сарын хугацаанд болох юм бол, редакторууд төлөвлөсөн аль нэг өгүүллийг авч, оронд шинэ өгүүллийг оруулна.

Сүмийн бүх сэтгүүлийн агуулгыг нэгээс дээш үе шатанд хянадаг. Өгүүллүүдийг хянан тохиолдуулсны дараа томилогдсон хянагчид, түүний дотор Далын зарим гишүүд эдгээрийг хянан тохиолдуулна. Энэ хяналтын дараа батлагдсан бичвэрийг хуудасны төлөвлөлт хийдэг зураг төслийн ажилтнуудад шилжүүлдэг. Тэд байгаа гэрэл зураг, уран зургаас сонголт хийх буюу шинэ гэрэл зураг, уран зургийг санал болгож болно. Олон хэлэнд орчуулагдан хэмжээний хувьд ихэссэн бичвэр Лиахонад ордог учраас өгүүлэл бүрд нэмэлт зай төлөвлөдөг. Зураг төсөл дуусахад Далын нэг гишүүн, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг ба түүнээс дээш гишүүд хуудсуудыг хянадаг.

Сэтгүүлийг бүтээл болгох үйл явцад Лиахонагийн өгүүллүүдийг орчуулах нэг сар орчим хугацаа багтдаг. Орчуулагчид нь бүх дэлхий даяар амьдардаг Сүмийн гишүүд юм. Тэд Лиахонагийн өгүүллүүдийг Сүмийн удирдах байгууллагуудаас электрон файлаар хүлээн авч, орчуулаад буцааж явуулдаг.

График загвар ба бүтээл

Лиахона, Ensign сэтгүүлүүдийн редакторууд дараагийн дугаарт оруулах өгүүллүүдийг ярилцдаг.

Хэвлэлийн дизайнерууд өгүүллэгүүд дэх сүнслэг зарчимтай холбоотой уран зураг болон гэрэл зургуудыг сонгон Лиахона сэтгүүлийн зургийн дарга загварыг төлөвлөж редактор болон зураглаачдад санал оруулдаг.

График дизайнарууд өгүүллүүдийн загварыг зохиохдоо, хэрэгтэй бол зураг чимэглэл буюу гэрэл зургийг мэргэжлийн зураачид, гэрэл зурагчдаар хийлгэнэ.

Баруун цаад талд: Дэлхий даяарх орчуулагчидтай И-мэйлээр дамжуулан ажилладаг, бүтээлийн зураачид хуудасны батлагдсан загварыг хүлээн авдаг. Баруун талд: 51 хэлээр сэтгүүлийг бүтээл болгон гаргах хуудасны загварыг компьютер дээр хийж, хэл бүр дээрх эцсийн тулган уншилтыг хийдэг.

Сэтгүүлүүдийг танд ингэж хүргэдэг

Сэтгүүлийн хуудсуудын эцсийн тулган уншилтыг хийлгэхээр редакторуудад хүргэдэг. Тэгээд хуудсуудыг англи хэлээр нийтлэгддэг Лиахонагийн дугаар хэвлэгдэн гарахаас таван сарын өмнө, бусад хэлээр нийтлэгддэг Лиахонагаас хоёр сарын өмнө, мөн Ensign, New Era, Friend сэтгүүл нийтлэгдэх өдрөөс хоёр сарын өмнө хэвлэлийн төвд электрон файлаар явуулдаг. Лиахонагийн мэдээний хэсгүүд тухайн дугаар хэвлэгдэх өдрөөс хоёр сар орчмын өмнө, Ensign сэтгүүлийн хувьд дугаар хэвлэгдэх өдрөөс нэг сар орчмын өмнө хэвлэлд очдог.

Хэвлэгдсэн сэтгүүлүүдийг Нэгдсэн Улсын гаднах бүсүүдэд хүргэхийн тулд боож, ачуулахдаа янз бүрийн арга замыг, түүний дотор орон нутгийн шууданг ашигладаг. Нэгдсэн Улсын дотоодод сэтгүүлүүдийг Нэгдсэн Улсын Шуудангийн Үйлчилгээгээр дамжуулан шуудангаар явуулдаг. Сэтгүүлүүдийг хамгийн алслагдсан бүсүүдэд эхлээд явуулдаг бөгөөд харин Юта дахь уншигчдад хамгийн сүүлд шуудангаар илгээдэг. Сэтгүүлүүдийг хэвлэхээр төлөвлөсөн сарын эхний ням гараг гэхэд хүргэсэн байхаар төлөвлөдөг боловч үүнийг зарим үед өөрчилж болно.

Ийнхүү энэ сэтгүүл одоо таны гар дээр очдог. Энэ нь таны сүнслэг байдлын өсөлтөд хувь нэмэр оруулна гэдэгт бид найдаж байна. Өгүүллүүд нь бие бялдрын эрүүл мэнд, мөнгө санхүү мөн энэ амьдралд бид бүгдийн шийдвэрлэх ёстой бусад асуудлуудыг хөндөх болно. Гэвч өгүүллүүдийн үндсэн зорилго нь сүнслэг байдлын хувьд бэхжихэд тань туслах явдал мөн.

Хэрэв уншсан өгүүллүүдийнхээ талаар санал сэтгэгдлээ хэлэхийг хүсвэл мөн сүнслэг хэрэгцээг тань сайн хангаж чадах арга замуудыг та зөвлөмж болгохыг хүсвэл бид таны үгийг сонсохдоо баяртай байх болно (Баруун талд байгаа манай хаягийг хар). Энэ нь уншигчдад илүү сайн үйлчлэхэд бидэнд тусалж бас танд ашиг тусаа өгөх болно.

Хэвлэлт ба тараалт

Хэвлэсэн эхийг нэгтгэж, нүүр хуудсыг нэмэн дараа нь үддэг. Дараа нь машин бүрийн цаасны үлдэгдлийг цэвэрлэдэг.

Бэлэн болсон сэтгүүлүүдийг Солт Лейк хот дахь Сүмийн хангамжийн гол төвөөс шуудангаар явуулах буюу ачуулахын тулд боож багладаг.

Сүмийн хэвлэгдсэн бусад материалуудыг хадгалдаг агуулахад, ачихад бэлэн болгон боосон сэтгүүлүүдийг нэг ажилтан шалгадаг.

Хэвлэх