2008
Гэр бүлийн мацаг
2008 оны долдугаар сарын


Есүстэй адилхан болохыг хичээх нь

Гэр бүлийн мацаг

“Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12).

Хэдэн жилийн өмнө манай гэр бүлийнхэн биднээс бүр хол газарт болсон байгалийн гамшигт өртөгсдийн төлөө онцгой мацаг барихаар шийдсэн юм. Бид мацаг барьсны дараа би Сүмийн хүмүүнлэгийн санд өөрсдийн хадгаламжийн шилэн саван дахь мөнгөө өгье гэсэн саналыг гаргав. Бидэнд мөнгөн зоосоо хадгалдаг хоёр шилэн сав байсан юм. Нэг нь сайн санааны хандивын сав, хэн нэгэнд туслах ч юмуу сайн санаа гаргах үед би тийшээ мөнгө хийдэг байв. Жилийн эцэст энэ мөнгөнүүдийг бид гэр бүлийнхээ зугаатай үйл ажиллагаанд зориулдаг байсан юм. Нөгөө нэг сав нь буруу үйлдлийн сав гэдэг байсан, ямар нэгэн хэрүүл маргаан, буруу бүдүүлэг явдал болох үед тэр буруутай хүн энэ сав руу мөнгө хийх ёстой байв. Энэ саван дахь мөнгийг тусламж хэрэгтэй хүүхдүүдэд зориулан өгч хандивладаг байж билээ.

Мацаг барьж эхлэнгүүтээ бид бас мөнгөнүүдээ тоолж эхлэв. 9 настай Леонардо өөрийн хадгаламжин дахь мөнгөө авч, өөрийн бүх мөнгийг бас дээр нь тоглоомуудаасаа хандивлахыг хүсч байгаагаа хэлэв. 12 настай Марианна бас өөрийн бүх мөнгийг хандив руу хийв. Хэдийгээр хүүхдүүдэд цөөн доллар байсан боловч, эдгээр нь тэдэнд байсан бүх л мөнгө байсан билээ.

Мацаг барилт болон шилэн савтай мөнгөнүүд нь Леонардо, Марианна нарын хувьд золиослол байсан юм. Харин тэднийг хувийнхаа хадгаламжуудыг хандивлахыг хараад би тэднийг, дэлхийн нөгөө өнцөгт зовон шаналж байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг үнэхээр халамжлан хайрлаж байгаа болохыг нь мэдэрсэн билээ.