2008
125 дахь нь Рексбургийн ариун сүм болов
2008 оны долдугаар сарын


125 дахь нь Рексбургийн ариун сүм болов

Сүмийн 16 дахь Ерөнхийлөгч Томас С.Монсон анхныхаа ажлуудын нэг болгож 2008 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Айдахогийн Рексбургийн Ариун сүмийг онцгойлон адисалсан.

Ерөнхийлөгч Монсон дөрвөн удаагийн онцгойлон адислах ёслолыг бүгдийг нь тэргүүлсэн бөгөөд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Расселл М.Нелсон, Ахлагч Дэвид А.Беднар нар онцгойлон адислах ёслолд байлцжээ.

Бригам Янгийн Их Сургуулийн Айдахо оюутны хотхоноос өмнө зүгт орших Айдахо Рексбург Ариун сүм нь дэлхийд үйл ажиллагаагаа явуулж буй 125 дахь, Айдахогийн гурав дахь ариун сүм юм. Онцгойлон адислагдахаас өмнө олон нийтэд нээлттэй байсан нэг сарын хугацаанд ойролцоогоор 200,000 хүмүүс ирж үзсэн байна.

Ариун сүм нь 5,100 м2 талбайтай 2003 оны арванхоёрдугаар сард баригдахаар зарлагдсан бөгөөд газар хөндөх ёслол нь 2005 оны долдугаар сард болжээ. Ариун сүмийн гадна талыг засч янзалсан өөхөн цагаан чулуу, цонхны шилийг 700 хээ угалзаар зураглан чимэглэсэн байна. Тус Ариун сүм зүүн Айдахогийн 47,000 Сүмийн гишүүдэд үйлчилнэ.