ХҮГ сурагчид сургууль завсардахын эсрэг байна
Нэгдсэн Улсын залуучуудын өмгөөллийн бүлгээс гаргасан өсвөр насны сурагчдын дунд сургууль завсардалт нэмэгдэж байгаа гэсэн дүгнэлт байгаа бол, манай Сүмийн залуу гишүүд харин ч сургуульдаа сураад зогсохгүй нэмэлт хичээлүүдийг сонгон судалж байна.
Бошиглогч Иосеф Смит арван есдүгээр зуунд “Бурханы алдар суу бол оюун билиг” (С ба Г 93:36) хэмээн бичсэнээс хойш шашны болон шашны бус мэдлэг боловсролын чухлыг Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сургаал болон уламжлалт соёлд онцгойлон тэмдэглэсээр ирсэн билээ.
Ерөнхийлөгч Хенри Б.Айринг 2001 онд Сүмийн боловсролынхонд хандан шашны болон иргэний мэдлэг боловсролын хоорондын уялдаа холбооны ач холбогдлыг онцлон тэмдэглэж хэлэхдээ:
“Та нар зөвхөн энэ амьдралд төдийгүй мөнх амьдралд боловсролтой байх хүсэл сонирхлоо санагтун. Та нар энэхүү бодит үнэнийг сүнслэгээр харснаар, иргэний боловсролоос илүүгээр сүнслэг боловсролыг тэргүүнд тавих болно. Чухамдаа, та нар сүнслэг ойлголтгүй бол иргэний боловсрол дээрээ бүр ч илүү их хүч чармайлт гаргаж ажиллана гэсэн үг” гэв.
Хожмын Үеийн Гэгээнтэн залуучуудын сүнслэг мэдлэгээ дээшлүүлэх сонирхол нь Нэгдсэн Улсын өсвөр насныхны дунд шашин судлалын түвшингийн талаар явуулсан Залуучууд ба Шашны Үндэсний Судалгаанд батлагдсан байна. Өсвөр насныхны хувьд сүмд хамрагддаг байдал болон шашны мэдлэгийн түвшин ерөнхийдөө хэзээ хэзээнээс ч илүү доогуур байгаа энэ үед ХҮГ залуучууд шашны мэдлэг, туйлбартай үнэнч байдлаараа онцгой давуутай байгааг харуулсан ажээ.
Судалгааны үр дүн нь найдаж болохуйц, мэдлэг боловсролтой, зохицох чадвартай залуу хүмүүсийг төлөвшүүлэхэд эцэг эхчүүдэд тусалдаг Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн амьдрах хэв маяг, сургаалын талаар бодож үзэхэд хүргэжээ. Ихэнх 14-18 насны Хожмын Үеийн Гэгээнтнүүд семинарыг төгсөх нь, тэдний амьдралын нэг үе шатнаас нөгөөд шилжих үйл явц болдгийг хариултын нэг хэсэг нь харуулдаг байна.
Семинарын ангийг төгссөн дийлэнх ХҮГ өсвөр насныхан дөрвөн жилийн турш судруудыг судалж, судруудын зарчмууд тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжих талаар ярилцдаг. Тэд долоо хоногийн таван өдөр голдуу өглөөний 6–7 цаг хүртэл суралцдаг. Энэ бүхэн нь жирийн ахлах сургуулийн хичээлээс гадуур заагддаг гэхдээ Нэгдсэн Улсын баруун зүгийн олон газар хичээлийн хуваарьт нь оруулсан семинарыг зөвшөөрдөг. Энэ нь ойролцоогоор 1,056 цагийг шашны боловсрол эзэмшихэд зарцуулж байна гэсэн үг.
Хожмын Үеийн Гэгээнтнүүд олноор суурьшаагүй бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд семинарт хамрагдана гэдэг нь их золиослолыг шаарддаг. Хэдий тийм ч гэсэн тогтвортой хувийн сахилга хүмүүжил нь яваандаа өөртөө итгэлтэй байдал, зан чанарыг төлөвшүүлж эдгээр залуу хүмүүсийн амьдралд өөр бусад хүчин зүйлийг бий болгодог.
Өглөөний семинарт идэвхтэй явдгийн нэг гол шалтгаан нь Сүмийн сургаалуудаас хамааралтай юм. Сүмийн 15 дахь Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хэлэхдээ: “Энэ Сүм бол оюун ухааны сониуч байдлын үр дүнгээр бий болсон юм. Бид боловсролд итгэдэг. Тиймээс бид төсвийнхөө ихээхэн хэсгийг залуу хүмүүсийнхээ боловсролд зарцуулдаг. Дотроо бодолтой, дороо суурьтай, нягт нямбайгаар судлаасай гэж бид тэднээс хүсэн хүлээдэг. Тэднийг оюун ухаанаа ашиглаж, бүхий л салбарын мэдлэгийг гүн гүнзгий судлаасай гэж бид хүсдэг. Хэрэв бидэнд уриа байдаг бол энэ нь: ‘Бурханы алдар суу бол оюун билиг’” юм гэжээ, (Teachings of Gordon B. Hinckley [1997], 127).
Ахлах сургуулийн 360,000 гаруй сурагчид семинарт хамрагддагаас 210,000 нь өглөөний семинарт явдаг.