2008 оны Долдугаар сарын хуваалцах цагийн нэмэлт санаанууд
Хүүхдийн Хэсгийн Удирдагчдын 2008 оны нэгдүгээр сарын Лиахонад хэвлэгдсэн Хуваалцах цагаар ашиглаж болох нэмэлт санаануудыг дор өгөв. Эдгээр санаануудад тохирох хичээл, зааврууд болон үйл ажиллагааг энэ дугаарын хүүхдийн хэсгийн Н4, Н5 хуудсан дээрх “Би одоо номлогч байж чадна” гэсэн өгүүллийг үзнэ үү.
-
Хуваалцах цагийг эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн (1910–2008) хуваалцаж байсан Ричардын ( “The Need for Greater Kindness,,” Лиахона, 2006 оны тавдугаар сар, 59–60) тухай түүхийг ярь. Түүхийг өөрийн үгээр ярихаар бэлтгэ.
“Сайн мэдээний жишгийн дагуу амьдрах нь номлогч байхад минь надад одоо тусалдаг” гэсэн өгүүлбэрийн үгнүүдийг энд тэнд нь оруулан бич. Үгнүүдийг зөв байрлалд оруулан тавихыг хүүхдүүдээс хүс. Сайн Мэдээний жишгүүдээс нэрлэхийг хүүхдүүдээс хүсээд жишгүүдийн тухай товчхон ярилц.
Таныг Ерөнхийлөгч Хинклигийн түүхийг хуваалцах зуур сайн мэдээний жишгүүдийг олж сонсохыг хүс. Бусдад сайхан хандах нь ямар чухал болохыг ярилц. Хэрэв боломжтой бол бүрэн цагийн номлогчид юмуу салбар эсвэл тойргийнхоо номлолын удирдагчийг урин бусдад сайхан хандаж сайн найз байна гэдэг нь яагаад номлогч байхын нэгэн чухал хэсэг болдог талаар ярилц.
Хүүхэд тус бүрт хуруундаа угладаг номлогч хүүхэлдэй хийхэд шаардлагатай материалуудыг тараа. (Хүүхдийн Хэсэг 3, 120–21 үз). Хүүхэлдэйнүүдээ хийж дуусаад бусдад сайн хандах нэг замыг хүүхдүүдээр нэрлүүлээд түүнийг өөрсдийнх нь хүүхэлдэйний ар талд бичүүл. Номлолын ажлын тухай дуу болон дуулал дуулахдаа хүүхэлдэйнүүдээ ашигла. Сайн мэдээний жишгүүдийг дагах нь биднийг номлогчид байхад тусалдаг тухай гэрчлэлээ хуваалц.
-
Хүүхдийн ангийг гурван хэсэгт хуваагаад, хэсэг тус бүрт С ба Г 18:15-ыг заа. Судрыг хэд хэдэн удаа давтаж хэлээд, хэсэг хэсгээрээ мөн давтан хэл. Номлолын ажлын тухай дуу эсвэл дуулал дуул. Одоо номлогч байхын тулд тэд юу юу хийж болох талаар хүүхдүүдээс асуугаад, самбар дээр жагсааж бич.
Н4 хуудсанд буй сайн мэдээг-хуваалцагч гэр орон гэсэн хуудсыг самбар дээр байрлуул. Нэг хүүхдээр цонх сонгуулан байшинд тавь. Цонхон дахь үгсийг унш. Хэрэв тухайн санаа самбар дээрх жагсаалтад байхгүй бол нэмж бич. Цонх тус бүрт бичигдсэн зүйлийн дагуу амьдрах арга замуудыг ярилц. Цонхнуудыг байшинд үргэлжлүүлэн байрлуулаад сайн мэдээг хуваалцагч гэр орныг хэрхэн байлгах арга замуудыг ярилц.
Сайн мэдээ-хуваалцагч гэр оныг хүүхэд тус бүрт өгөөд хуваалцах цагт багтаан ажиллаж дуусгах цаг гарга. Хүүхдүүд хийж дуусахад хэрхэн сайн мэдээг-хуваалцагч гэр оронтой байх талаар дахин ярилц.
Сайн мэдээг хуваалцсан өөрийн түүхээс ярих юмуу Лиахона дахь түүхээс хуваалц. Сайн мэдээг хуваалцсанаар бидэнд ирэх адислалуудын тухай гэрчлэлээ хуваалц.
-
Дууны үзүүлбэр: “Үйлчлэхээр дуудагдлаа” ( Хүүхдийн Дууны Ном, 174–75; эсвэл Сүмийн Дуулал, 249). Дууг нэг удаа амаараа аялах эсвэл дар. Хэрэв тэд ямар дуу болохыг нь мэдсэн бол гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Энэ дуу тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлдгийг асуу. Дууны нэрийг хүүхдүүдэд хэлээд Сайн Мэдээний уран зургийн цуглуулгын 612-г үзүүлж (Номлогчид Есүс Христийн сайн мэдээг заадаг). Энэ дуу нь үйлчлэхээр дуудагдсан номлогчдын хамгийн дуртай дуу гэдгийг тайлбарла.
Дахилтыг нь эхэлж заа. Сүүлчийн мөрийг дуул “Бурхан биднийг зоригжуулна; тэмүүл шуурхай тэмүүл, тэнгэрийн Хаандаа үйлчлэхээр дуудагдлаа.” “үйлчлэхээр дуудагдлаа” гэх үгсийг сонсонгуутаа гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Тэр мөрийг хүүхдүүдэд дуулж өгөөд тэд хэнд үйлчлэхийг олж сонсохыг хүс. Хүүхдийн ангийг гурван хэсэгт хуваа. Эхний хэсгийг “Бурхан биднийг зоригжуулна”, хоёр дахь хэсгийг “тэмүүл шуурхай тэмүүл”, гурав дахь хэсгийг “тэнгэрийн Хаандаа үйлчлэхээр дуудагдлаа” гэсэн мөрүүдийг дуулуул. Мөр тус бүрийг хэд хэдэн удаа давтан дуулснаар хэсэг тус бүр мөр бүрийг дуулах боломжийг олго.
Дууны бадгуудыг заах явцдаа шаардлагатай бол хүүхдүүдэд дууны үгсийг тайлбарла.
Бурханы хүч чадлаар дуудагдан Түүнд үйлчилсэн нэгэн номлогчийн үлгэр жишээг товчхон хуваалц (жишээлбэл, Пол, Аммон, Самуел Смит, Ерөнхий Эрх Мэдэлтэн, Орон нутгийн сүмийн удирдагч эсвэл гэр бүлийнхээ гишүүн гэх мэт).