2008
ДЭЛХИЙ ДАХИНЫ ТОВЧ МЭДЭЭ
2008 оны долдугаар сарын


ДЭЛХИЙ ДАХИНЫ ТОВЧ МЭДЭЭ

Аврагчид төвлөрсөн вэб хуудас

2008 оны хоёрдугаар сарын 25-нд ажиллаж эхэлсэн JesusChrist.lds.org нь англи хэлтэй хүмүүст зориулагдсан Аврагчийн тухай төвлөрсөн вэб хуудас бөгөөд яваандаа бусад хэл дээр ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү вэб хуудаст зочлогсдыг Аврагчийн талаарх мэдээлэл, өгүүллүүд болон дүрст бичлэгүүд зэрэг гурван гол сэдэвт анхаарал хандуулжээ. Тэдгээр нь Есүс Христэд итгэх итгэл, Түүний амьдрал болон тохинуулал мөн Түүний талаарх гэрчлэлүүд юм.

Тухайн вэб хуудаст зочилсноор дуу хөгжим, дүрс бичлэг зэрэг материалуудыг үзэж болохоос гадна бусад холбогдох эх сурвалжуудыг олоход тань тусална.

Рут Фауст таалал төгсөв

Рут Врайт Фауст 86 насандаа өөрийн нөхөр, Тэргүүн Зөвлөлийн гишүүн асан, Ерөнхийлөгч Жэймс И.Фаустыг (1920–2007) таалал төгсснөөс зургаан сарын дараа буюу 2008 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр насны доройтлын улмаас таалал төгслөө. Тэд 1943 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрлэж 5 хүүхэд, 25 ач зээ, 28 ачинцар, зээнцэртэй болсон ажээ. Фауст эгч тойрог болон гадасны Нийгмийн Халамжийн ерөнхийлөгчөөр үйлчилснээс гадна олон дуудлагыг гүйцэтгэж байсан бөгөөд нөхрийнхөө хамтаар дэлхий даяар аялан олон үндэстэн ястнуудыг мэдэх болжээ.

Бэлтгэлтэй байх нь хэмээх гарын авлага 33 хэл дээр гарлаа

Хэрэгцээтэй Бүх Зүйлсээ Бэлтгэ хэмээх гэр бүлийн нөөцлөлт ба гэр бүлийн санхүүгийн талаар энгийн захиасуудыг агуулсан хос гарын авлагууд одоогийн байдлаар 33 хэл дээр хэвлэгдсэн ажээ. Эдгээр гарын авлагуудыг орон нутгийнхаа санваартан удирдагчдаас авч болохоос гадна 24 хэл дээр ProvidentLiving.org вэб хуудаснаас үзэх боломжтой. Тухайн нүүрний зүүн талд байгаа Family Home Storage эсвэл Family Finances дээр дарна. Тэгээд тус нүүрний баруун талд байрлах Family Home Storage Pamphlet эсвэл Family Finances Pamphlet гэсэн үгс дээр дарна. Дараа нь холбогдох хэлийг сонгоно.

Сүм Латвичуудад зориулан вэб хуудас ажиллуулж эхлэв

Сүмээс Латвичуудад зориулан албан ёсны вэб хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү вэб хуудас нь Латви улс дахь Сүмийн албан ёсны Интернет байх бөгөөд Латвичуудад зориулсан Сүмийн мэдээ мэдээллийг агуулах болно. Латвийн вэб хуудсыг ажиллуулснаар улс оронд зориулсан Сүмийн нийт вэб хуудасны тоо 63-т хүрлээ. Вэб хуудас тус бүр нь тухайн орны албан ёсны хэл дээр байх бөгөөд LDS.org –оор дамжуулан орж болно. (Languages гэдгийг дараад, Country Sites-аас сонгоно).

Хэвлэх