2008
‘Нээлттэй Хаалганы’ уламжлалыг Сүм үргэлжлүүлж байна
2008 оны долдугаар сарын


“Нээлттэй Хаалганы” уламжлалыг Сүм үргэлжлүүлж байна

Бошиглогч Иосеф Смит Нью-Иорк, Огайо, Миссури болон Иллинойд амьдарч байхдаа хүмүүсийг гэртээ урьж мөн хотоор нь дайран өнгөрч буй зочидтой байнга уулздаг байв. Түүгээр ч зогсохгүй тэрээр Иллинойн Наувуд буурчийн газар барьж Сүмийн бусад удирдагчид болон өөрийг нь зорин ирэх зочдыг байрлуулдаг байжээ.

Сүмийн гишүүд Өрнөдөд суурьшихын хэрээр энэхүү зочломтгой байдал илүүтэй дэлгэрч байлаа. Нэрд гарсан хүмүүс Сүм байгуулагдсан эхэн үед Солт Лейк хотод ирдэг байжээ.

Эдүгээ, Солт Лейк хотод ирдэг гийчдийн очдог газрын жагсаалтад Ариун Сүмийн Талбай дээгүүр орж байна.

Жилд сая сая гийчид засаж янзалсан Ариун Сүмийн Талбайд ирж уран барилгын гайхамшиг болсон Табернакл мөн Сүмийн бэлгэ тэмдэг болсон боржин чулуун ханатай ариун сүмийг үздэг юм.

Ариун Сүмийн Талбай болон ойролцоох Сүмийн төв байруудын үзмэрүүдийг үзэхээр гэр бүлийн болон хувийн амралтаараа ирэгсэд, хурал чуулганд оролцож буй хүмүүс завсарлагаанаараа, аялан зугаалагчид, эсвэл бизнесийн хүмүүс, түүнчлэн уригдсан зочид —Чуулганы Төв, Гэр бүлийн түүхийн номын сан, Сүмийн түүх болон Урлагийн музей, Иосеф Смитийн дурсгалын барилга, түүнчлэн Сүмийн Оффисын барилгыг үздэг.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Сүмийн бүрэн цагийн номлолд үйлчилж буй залуу эмэгтэйчүүд Ариун Сүмийн Талбайд ирсэн зочдыг угтан авдаг юм. Эдгээр залуу номлогчдод тусалдаг 1300-аад бүрэн бус цагийн сайн дурын хүмүүс байдаг. Гэр бүлийн хосууд болон хувь хүмүүс эдгээр залуу номлогчидтой хамтран сонирхсон хүмүүст Сүмийн түүх болон итгэлийн талаар тайлбарлаж өгч газарчилдаг. 2007 онд сайн дурынхан Ариун Сүмийн Талбай дээрх танилцуулах ажилдаа 240,000 цагийг зарцуулжээ.

2007 оны байдлаар таван сая хүн Ариун Сүмийн Талбайд зочилсон бөгөөд энэ нь муж улсынхаа хувьд жуулчид хамгийн их очсон газраар тодорсон байна. Зочид Нэгдсэн Улсын муж улсаас, түүнчлэн дэлхийн 83 орноос ирснийг бүртгэл тайлан харуулж байна.

Гийчид хаанаас ирснээс үл хамааран өөдрөг, үнэхээр сэтгэл гарган үйлчилдэг хөтөч нар болох бүрэн цагаар болон хагас цагаар үйлчилдэг манай номлогчид Иосеф Смитийн үеэс Сүмд уламжлагдан ирсэн зочломтгой, эелдэг найрсаг харьцааг үзүүлдэг.

Хэвлэх